"Блью Мүүн" арт галерейгаас санаачлан таталбар зургийн өдөрлөгийг хоёр дахь удаагаа зохион байгуулах гэж байна. “Таны таталбар зураг-2” нээлттэй өдөрлөг нь уран бүтээлчдийг дэмжих, уран бүтээлчид болон урлагт хайртай хүмүүсийг холбох зорилготой юм.
Энэ удаагийн өдөрлөгийн үеэр олны танил хүмүүсийг урьж өөрийн биеэр натур болгон оролцуулах ба нөдөрлөгт ирсэн уран бүтээлчдийн дунд таталбар зургийн тэмцээн зохион байгуулж, урамшуулах аж.
Таталбар зураг богино хугацаанд зурагддаг учраас хурд, мэдрэмж, чадвар шаарддаг төрөл ажээ. Ажиглалт бол зураачийн ажлын гол үндэс тийм ч учраас амьдарлыг судлан өөрийнхөө бүтээлийн сэдвийг жижиг эскиз, таталбар зургуудаас олж авдгаараа онцлогтой. Таталбар, судалбар зургийг улам идэвхитэй хийж дадал болгох нь уран бүтээлчийн чадвар өсөх боломжийг өгдөг учраас энэхүү өдөрлөгт чухал ач холбогдолтой хэмээн үзэж "Блью Мүүн" арт галерейгаас санаачлан орчин бүрдүүлж, дэмжиж буй гэнэ.
Өдөрлөг энэ сарын 29-ний 12:00-15:00 цагийн хооронд болох юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!