ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/20-НД НИЙТЛЭГДСЭН

ШӨХТГ "Номин" ХХК-д торгууль ногдуулжээ

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 3 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Томоохон худалдааны сүлжээ төв, супер маркет, дэлгүүрүүд 999-өөр төгссөн мөнгөн дүнтэй барааг худалддаг ч иргэдэд хариулт болох 1 төгрөгийг хэзээ ч буцааж өгдөггүй.

Дээрх дэлгүүрүүдийн тоонд "Номин" их дэлгүүр ч багтдаг. Тус дэлгүүр үйлчлүүлэгчиддээ 1 төгрөг өгддөггүй байсан нь хууль зөрчсөн асуудал гэж ШӨХТГ-аас үзсэн учраас торгууль ногдуулсан байна.

Гэтэл үүнийг "Номин" ХХК эсэргүүцэж, шүүхэд ханджээ. Шүүх хурал өнөөдөр нийслэлийн шүүх хурлын танхимд 09.00 цагаас эхлэх аж.