Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/14-НД НИЙТЛЭГДСЭН

Хенри Фордын хэлсэн үгс

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 8 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Хенри Форд

Дэлхийд алдартай АНУ-ын Форд Мотор компанийг үндэслэгч бөгөөд анх удаагаа үйлдвэрлэлд угсралтын дамжлагыг нэвтрүүлсэн хүн бол Хенри Форд юм. Түүний үйлдвэрлэсэн Форд Т загвар нь Америкийн нийгэм, аж үйлдвэрлэлийн салбарт хувьсгал хийсэн. Тэрээр цуцашгүй ажил хэрэгч, зохион бүтээгч байсан бөгөөд АНУ-ын патентын албанаас 161 патентийг өөрийнхөө нэр дээр авч байжээ. Форд мотор компанийн эзэн гэдгийнхээ хувьд тэрээр дэлхийн хамгийн баян, алдартай хүмүүсийн нэг байв.

Ингээд түүний хэлсэн үгсийг сонирхуулъя.

  • Бизнесийн ямар ч салбарыг удирддаг хүн болгоны баримтлах дүрэм:  хамгийн чанартай бүтээгдэхүүнийг хамгийн бага зардлаар, хамгийн өндөр цалин хөлстэйгээр үйлдвэрлэх
  • Уулзах нь эхлэл, хамт байх нь ахиц дэвшил, хамтарч ажиллаж эхлэх нь амжилт
  • Буруутныг битгий хай, гарах гарцыг хай
  • Алдаа бол бүхнийг шинээр, илүү ухаалгаар эхлэх боломж
  • Чи чадна гэж бодсон ч, чадахгүй гэж бодсон ч чиний л зөв
  • Хүн 20-той ч бай, 80-тай ч бай суралцахаа зогсоовол хөгшинд тооцогдоно. Байнга суралцах нь хүнийг залуу хэвээр байлгадаг.
  • Цорын ганц алдаа бол ямар нэг зүйлээс юуг ч ухааралгүй хоцрох
  • Хэрвээ би машин бүтээхээсээ өмнө хүмүүсээс ямар унаа хүсч буйг нь асуусан бол тэд “хурдан морь” гэх байсан байх.
  • Гүйцэтгэлгүй алсын хараа бол хий үзэгдэл төдий
  • Юуг ч бүтээхгүйгээр мөнгө олдог бизнес хамгийн муу бизнес
  • Та манлайлагч байхын тулд албан тушаалаас зүүгдэх шаардлагагүй
  • Ямар нэг зүйлийг хэний ч олж хараагүй зөв аргаар хийхийг чанар гэдэг
  • Хорвоогийн чамд өгснөөс илүүг чи хорвоод бүтээж өгөхийг амжилт гэдэг юм.