Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/19-НД НИЙТЛЭГДСЭН

Тээврийн хэрэгслийн албан татвараа маргаашаас төлж эхлэх нь

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 3 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Автотээврийн хэрэгсэл болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажил маргааш эхэлнэ.

Иймээс жолооч нар татвараа төлж эхлэх нь. Энэ ажил тавдугаар сарын 31-нийг хүртэл үргэлжлэх юм байна.

Тээврийн хэрэгслийн албан татвар хураах ажил 3.20-5.31 хүртэл үргэлжилнэ.

Харин эрчимжүүлсэн хяналтын үзлэг шалгалтыг зургаадугаар сарын 10-24-нийг хүртэл зохион байгуулахаар боллоо.

Татвар, төлбөр хураах ажлыг хөнгөвчлөх зорилгоор дүүрэг хороодод нэг цэгийн үйлчилгээ байгуулж, нэг цэгийн үйлчилгээ нь ажлын өдрүүдээр төдийгүй амралтын өдрүүдэд ажиллах юм байна. 

Татварын хэлтэсүүд:

  • Баянгол дүүрэг I хороо Татварын хэлстийн байр /Хуучнаар хотын гаалийн байр/
  • БЗД XVI хороо Дүнжингарав худалдааны төвийн байранд
  • СБД Тод тамгын байранд Татварын хэлтсийн байр
  • СХД-ийн XVIII хороо Татварын хэлтсийн байр
  • ХУД ЗДТГ-ын хажууд Татварын хэлтсийн байр
  • ЧД ЗДТГ-ын “Нэг цонхны үйлчилгээний танхим”
  • Налайх дүүрэгт-Татварын хэлтсийн байранд
  • Багахангай дүүрэгт-Дүүргийн захиргааны байранд
  • Багануур дүүрэгт-Татварын хэлтсийн байранд 

Энэ жилээс эхлэн албан татвар, төлбөр төлснийг гэрчлэх тусгай наалтыг хэрэглэхгүй. ЗЦГ-ын тусгай багажаар татвараа төлсөн эсэхийг шалгаж, замын хөдөлгөөнд оролцуулах юм байна. 

Ингэснээр наалтад зориулдаг хөрөнгийг хэмнэж байгаагаас гадна, тээврийн хэрэгслийн урд талын салхины шилэнд олон төрлийн наалт наадагаас жолоочийн үзэгдэх орчинд нөлөөлөх зэрэг сөрөг үзэгдлээс сэргийлнэ гэж үзжээ. 

Нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгслээс авах авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээ

Тээврийн хэрэгслийн ангилал Хувь хэмжээ /төгрөгөөр/
1 Суудлын Такси 30000
2 Бусад /2000 см3 хүртэл/ 20000
3 2001-3000 30000
4 3001 дээш 40000
5 Ачааны 1 тнхүртэл 40000
6 1-2 тн 45000
7 2-3 тн 50000
8 3-5 тн 55000
9 5-8 тн 60000
10 8-10 тн 65000
11 10 тн-с дээш 70000
12 Автобус 15  хүртэл 40000
13 15-аас дээш 60000
14 Цистерн 50000
15 Тусгай 40000
16 Чиргүүл 30000
17 Механизм Тээвэр үйлчилгээний 60000
18 Технологийн 60000
19 Багаоврын 30000
20 Мотоцикл,          мопед 2 дугуйт 10000
21 3 дугуйт 10000

 

Оношлогооны төвүүд: 

1. Баянзүрх оношлогооны төв

БЗД, 8-р хороо /Хуучнаар 22-р авто баазын зүүн талд/  

2. Баянгол оношлогооны төв

БГД, 20-р хороо. /Хөсөг трейд ХХК-ны хашаанд/  

3.  Сонгинохайрхан оношлогооны төв

СХД, 20-р хороо. /Хуучнаар ачаа   тээврийн  удирдах газар/