ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/12-НД НИЙТЛЭГДСЭН

44 дүгээр сургуулийн захирал Л.Сувдаа багш, сурагчдын эрхийг зөрчсөн үү

Р.Саруул
2014 оны 3 сарын 12
MorninigNews.mn
Зураг зураг
44 дүгээр сургуулийн захирал Л.Сувдаа багш, сурагчдын эрхийг зөрчсөн үү

Төрийн өмчит сургуулийг хувийн компани болгосон хатагтай

Баянзүрх дүүргийн 44 дүгээр сургуулийн захирал Л.Сувдаатай холбоотой гомдол санал сүүлийн хоёр гурван жил тасрахаа болилоо. Учир нь хатагтай төрийн өмчит сургуулийг хувийн компани болгон дураараа аашилж байгаа аж. Тиймээс сүүлийн гурван жилийн хугацаанд тус сургуулиас нийтдээ 130 орчим багш халагдаж ажилгүйчүүдийн тоог олноор нэмэх болсон байна. 

Ийн олноороо халагдах болсон нь Л.Сувдаа захиралд таалагдаагүй гэд­гийг онцлох нь зөв байх. Ер нь аливаа газарт хувийн ашиг сонирхол байдаг. Гэхдээ боловсролын салбарт хувийн эрх ашгийг хойш нь тавьж ажиллах ёстой гэдгийг тус сургуульд ажиллаж буй олон багш хэлж байв. 

Л.Сувдаа захиралтай холбоотой зүйлийн талаар цухас дурдахад өнгөрсөн оны есдүгээр сарын 30-ны өдрийн 2/5812 албан тоотоор түүнийг ажлаас чөлөөлөх шийдвэр гарч байжээ. Гэтэл яамныхаа төрийн нарийн бичгийн даргын гаргасан тушаал шийдвэрийг үл огоорч, ажлаа өгсөнгүй. Харин ч салбарын сайдынхаа толгойг эргүүлж ажлын байрандаа үлдэж чадсан сүйхээтэй нэгэн гэдгээ олон багшид харуулж чадсан. 

Тийм учраас ийнхүү хөөрхий хэдэн багш нар түү­ний өмнө толгой гудайл­гахаас өөр аргагүй байдалд ороод байгаа аж. Тиймээс тус сургуулийн багш нар түмний хүүх­­­­дийг сургах биш яаж Л.Сув­даагийн нүдэнд сайн хүн болж харагдах вэ гэж их л хичээн ажиллаж байгаа нь үнэхээр харамсалтай байна гэж халаглан ярьцгааж бай­сан юм. 

Л.Сувдаатай холбоотой олон но-той зүйл хуулийн байгууллагад шалгагдах болно

Тус сургуулийн багш нар хэлэхдээ “Захиралтай холбоотой олон но-той зүй­лийг хэвлэлийнхэн би­чиж байсан. Даанч захирал энэ ту­хай мэдээллийг дор нь няцааж бичсэн сэт­гүүлч­­­дийг нь хуулийн бай­гуул­­лагад өгнө гэж сүр­­дүүл­дэг учраас түүний тухай мэ­­дээлэл тэр болгон хү­мүүст хүрч чаддаггүй юм.

Өө­рөөр хэлбэл зарим нэг хэв­лэ­­лийнхэнд мөнгө төгрөг өгч байгаад өөрийгөө их сайн хүн гэж магтуулж бичүүл­дэг. Тиймээс бид энэ удаад түүнтэй холбоотой мэ­дээллийг олон нийтэд хүргэе гэж зорьж байгаа юм. Гэхдээ бид өөрсдийгөө одоо­хондоо арай ил гаргах цаг нь болоогүй. Захиралтай хол­боотой шүүмж хэлсэн хү­мүүс ажлаас халагдсан шүү дээ.

Тэгээд ч удахгүй шалгалт шүүлэг эхлэх гэж байгаа учраас хүүхдүүдийн сургалтад муугаар нөлөөлөх байх гэж эмээж байна. Гэхдээ тун удахгүй за­хи­ралтай холбоотой олон хууль бус үйлдлүүд хуулийн байгууллагаар шалгагдах болно гэдгийг баттай хэлье” гэлээ.

Захирал хатагтайг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргаж байжээ

Уг нь Боловсрол, шинж­лэх ухааны яамны төрийн на­рийн бичгийн дарга Ш.Булга-Эрдэнэ захирал Л.Сув­дааг олон удаа хууль бус үйлдэл хийсэн гэдгийг нь шалгалтаар тогтоосны үнд­сэн дээр түүнийг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан юм билээ. Тухайлбал Боловс­ролын тухай хуулийн 28 ду­гаар зүйлийн 28.1.12-т “Боловсрол, шинжлэх ухаа­ны сайд ерөнхий болов­сро­лын лаборатори сур­гуулийн захирлыг то­милж, чөлөөлөх бүрэн эрхтэй” гэж заасан байдаг байна. 

Ингээд боловсролын газ­раас ирүүлсэн албан тоот дээр үндэслэн түүнийг аж­лаас чөлөөлсөн тухай мэдэгдлийг сийрүүлбэл “Нийс­­лэлийн боловсролын газрын 2013 оны наймдугаар сарын 28-ны өдрийн 1/170 тоот албан бичиг, холбогдох материал болох Баянзүрх дүүргийн 44 дүгээр сур­гуу­лийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн акт, тайлан бүхий Баянзүрх дүүргийн Мэргэжлийн хя­налтын газрын 2013 оны 11/111, Нийслэлийн мэр­гэжлийн хяналтын 2013 оны 02-03/1591 тоот албан бичгүүдийг хуулийн хүрээнд танилцаж судлан үзлээ. Та, энэхүү хяналт, шалгалтын дүгнэлтээр үйл ажиллагааны болон санхүүгийн зарим нэгэн зөрчил илэрсэн нь тогтоогдсон зэрэг ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж дүгнэгдсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтын дагуу таныг захирлын албан тушаалаас чөлөөлж байгааг мэдэгдэж байна” гэсэн шийд­вэр гаргаж байсан байна. 

Түүнчлэн Л.Сувдаа за­хир­лыг удаа дараа ажлаас чөлөөлөх шийдвэрийг хол­богдох газруудаас нь гаргаж байсан ч тэрбээр ямар нэ­гэн шалтаг хэлж байгаад ажилдаа үлдчихээд хэдэн багш нараа “Ингээд та нар миний мууг үзээд бай” гэж залхаан цээрлүүлдэг байгаа юм.

Боловсролын салбарт нүүрлэсэн гамшиг

Ийм л нэгэн хүн 44 дүгээр сургуулийн хувь заяаг гартаа атгаж, эцэг эхчүүд төдийгүй олон шавь нарынхаа зүрхэнд шар ус хуруулж явна гэдгийг БШУ-ны сайд Л.Гантөмөрт дуулгах нь зүйн хэрэг байх. Мөн өнөөдөр тус сургуулийн 130 гаруй багш тодорхой шалтгаангүйгээр ажлаас халагдсан хэдий ч тэдний нө­хөөсөнд эрхэм захирлын ойрын хүмүүс орж ирсэн гэдгийг ч дурьдах хэрэгтэй байх. Хэдийгээр энэ нь өдгөө нэг хүний ааш авир, арга барил мэт харагдах ч үүний ард боловсролын салбарт гамшиг нүүрлэж эхэлсний нэг жишээ гэж хэлэхэд дэгс­дүүлсэн болохгүй байх.

Хатуухан хэлэхэд гавьяа­ныхаа амралтанд гарч, ач зээгээ тойруулаад сууж байх ёстой Л.Сувдаа захирал ямар ашиг сонирхлын үүднээс ийнхүү 44 дүгээр сургуулийг самрах болов гэдэг нь ч асуудалтай.

Мөн тус сургуульд удаа дараа хүүхэд бүрээс хууль бус мөнгө төгрөг татсан тухай яриа гарч шалгуулж байсан тохиолдол ч бий. Түүний хийсэн алдаа дутагдлууд ээлж дараалан баримт болон үлдсээр байхад захирал хатагтай яагаад ийнхүү дархлагдах болов оо гэж Л. Гантөмөр сайдаас асуумаар байна. Бид Л.Сувдаа захи­ралтай холбоотой олон но-той, ноцтой үйлдлийн талаар сурвалжлан хүргэх болно. 

Үргэлжлэл бий...

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг