ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/11-НД НИЙТЛЭГДСЭН

САЙН МЭДЭЭ: Нисэх, 120 мянгат орчмын 11 сургууль хүүхдийн автобустай болжээ

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 3 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн алслагдсан сургуулийн сурагчдын тээвэрлэх тусгай маршрутыг гаргаж явуулж эхэлсэн. 

Эхний ээлжинд “Зүүнсалаа-36-р сургууль”, “Нарангийн гол-62-р сургууль”, “Орбит-36-р сургууль”, “Их наран-36-р сургууль”, “Баянхошуу-36-р сургууль” гэсэн 5 чиглэлд  сурагчдын автобус үйлчилгээнд явуулж байсан юм.

Харин Тээврийн газраас энэ сарын 4-нөөс “Нисэх-120” мянгат чиглэлд их багтаамжийн автобусыг тусгай маршрутаар үйлчилгээнд  явуулж эхэллээ. 

Энэхүү автобусаар 114, 7, 60, 118, 41, 34, 63, 18, 15, 52, 75 дугаар сургуулийн сурагчдыг тээвэрлэх бөгөөд "Автобуснэг” ОНӨҮГ үйлчилгээ үзүүлж байгаа аж.