Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/06-НД НИЙТЛЭГДСЭН

Импортлогчид шатахууны үнэ нэмэх гарц хайгаад байгаа юм биш үү

Т.Дулам, Өдрийн шуудан
2014 оны 3 сарын 6
Өдрийн шуудан
Импортлогчид шатахууны үнэ нэмэх гарц хайгаад байгаа юм биш үү

Ойрын үед шатахууны үнэ нэмэгдэхээс гадна нөөц хомсдсон сураг дуулдсаар байгаа юм.

Cap шинийн дараахан шатахууны үнэ литр тутамдаа 40-50 төгрөгөөр нэмэгдсэнийг долларын ханшны галзууралтай хамаатуулан тайлбарлаж, Засгийн газрын тэргүүн үүнээс өөр арга байгаагүй гэсэн тайлбараар аргацаагаад өнгөрсөн.

Гэтэл сүүлийн үед Улаанбаатар хотын зарим шатахуун түгээх станцуудад “АИ-92 дууссан” гэсэн бичиг наасан бол зарим нь зөвхөн талонтой, карттай хэрэглэгчиддээ үйлчилнэ гэх боллоо.

Зарим шатахуун түгээх станцуудад “АИ-92 дууссан” гэсэн бичиг наасан бол зарим нь зөвхөн талонтой, карттай хэрэглэгчиддээ үйлчилнэ гэх боллоо.

Бүр тодорхой хэлбэл, уржигдар орой л гэхэд “Шунхлай”, “Сод Монгол” зэрэг хэд хэдэн шатахуун түгээх станцад АИ-92 дууссан хэмээгээд түгээгчид нь хийх ажилгүй сууж байв. Харин “Жаст-Ойл”-д АИ-92 байгаа ч дараалал ихтэй, үнэ нь 1710 төгрөг болсон байлаа.

“MT"-гийн зарим нэг салбарт “АИ-92” дуусах гэж байгаа хэмээн түгээгчид сэрэмжлүүлж байсан юм. Харин “Шунхлай”-н бүх салбар “АИ-92” бензин байхгүй.

Тэдний нөөц дууссан гэх хариултыг өгсөн. Мөн “Сод Монгол” зөвхөн карттай, талонтой хэрэглэгчиддээ л өгнө хэмээж байна билээ. Тиймээс иргэд шатахуун хомосджээ гэж ойлгоод байгаа саваа боломжоор нь дүүргэхээр дараалан үүсгэн дугаарлаж байгаа аж Ер нь манайд шатахуун дуусах нь гэсэн цуу тарсны дараа шатахууны үнэ нэмэгддэг нь жам.

Газрын тосны газар болон, Уул уурхайн яамнаас улсын хэмжээнд шатахууны 35 хоногийн нөөцтэй байгаа бөгөөд хамгийн их эрэлттэй байдаг АИ-92 энэ сарын 4-ний байдлаар 32 хоног элбэг хүрэлцэнэ гэсэн мэдээлэл түгээв. Яамны мэдээлэл, ШТС-уудын байдал эрс тэс зөрүүтэй байх тул тодруулж лавлахаар Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэнтэй холбогдов. Эрхэм дарга “Шатахууны нөөц хангалттай байгаа.

“Шунхлай” ХХК дотооддоо санхүүгийн асуудалтай байгаагаас нөөцгүй болсон гэсэн. Бусад импортлогчдын хувьд хэвийн байгаа. Бид долоо хоног бүр шатахууны нөөцийг судалж, тогтоодог.

Г.Өлзийбүрэн:Шатахууны нөөц хангалттай байгаа.

Өнгөрсөн долоо хоногт 93 мянган тонн шатахууны үлдэгдэлтэй байсан бол энэ долоо хоногт нэмэгдэж 100 мянган тонн болсон. Тэгэхээр “Шунхлай”-гаас бусдад нь шатахуун хомсодсон гэх учиргүй” гэв. Шатахууны үнийг тогтвортой байлгахад гол нөлөө үзүүлдэг зүйл нь нөөц.

Өнгөрсөн жил Үнэ тогворжуулах хөтөлбөрийн хүрээнд нөөцийг 2.6 дахин нэмэгдүүлсэн төдийгүй шатахууны импорт олон эх үүсвэртэй болсон гэж байсан. Урьд нь ганц хойд хөршөөсөө царайчилдаг байсан бол одоо урд хөршөөс ч авч байгаа. Тэгэхээр импортлогчид нийлүүлэгчдээс үнэ, нөхцөлөөр өрсөлдүүлж худалдан авдаг болсон гэж бахархаж байсан.

Гэтэл одоо хоёр хөршийн үүд хаалга нээлттэй байхад орж ирдэг нь багасаад буйн учир ганц долларын ханшаас хамаарсан баймааргүй. Дэлхийн зах дээл дээр түүхий нефтийн үнэ буурч үүнийг дагаад шатахуун хямдарч байна.

ОХУ-д гэхэд шатахууны нөөц хангалттай, экспорт ч хэвийн байгаа гэсэн. Өмнөд хөрш гэхэд манайхаас газрын тос олборлож, боловсруулаад манайд нийлүүлж байна.

Тийм байтал хомдсон тухай цуу дэгдээж “Дууссан” гэсэн бичиг наан түгээгчдээ манаач хийлгэж буй нь импортлогч компаниудын заль байж мэдэх юм. Магадгүй тун удахгүй шатахуун дахин нэмэгдэж иргэдийн халаасыг хуйгаар нь тэмтрэхээр импортлогчид үгссэн байж мэдэх юм гэсэн хардлага иргэдийн дунд байгааг буруутгах аргагүй.

Зураг