Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/28-НД НИЙТЛЭГДСЭН

Тавантолгойн төмөр замын чангалах системийг нийлүүлэх компаниар “Vossloh” тодорлоо

Г.Төгс
2014 оны 2 сарын 28
www.mongolianminingjournal.com
Зураг зураг

Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэлх төмөр замын чангалагч системийг (fastening systems) нийлүүлэх компаниар Германы Vossloh сонгогджээ.

Энэхүү төмөр замын бүтээн байгуулалтыг хариуцаж буй Өмнөд Солонгосын “Samsung C&T Engineering Construction Mongolia” компани Vossloh-ийн системийг сонгон гэрээ хийсэн байна.

Уг мэдээлэлд 1520 мм-ийн царигтай 270 км үргэлжлэх замд Vossloh-ийн тусгайлан үйлдвэрлэсэн MNG 30 төмөр замын чангалагч төхөөрөмж тавих тухай өгүүлжээ.

 W30HH чангалагч системийн загварыг Монголын нүүрс тээвэрлэлт, хөрс, цаг уурын орчинд зохицуулан өөрчилж тусгайлан үйлдвэрлэж өгнө.

Төхөөрөмжийг Vossloh балласттай төмөр замд зориулагдсан өөрийн W30HH чангалагч системийн загварыг Монголын нүүрс тээвэрлэлт, хөрс, цаг уурын орчинд зохицуулан өөрчилж тусгайлан үйлдвэрлэж өгөх ажээ.

Чангалагч төхөөрөмжийг Германы Вердоль хот дахь Vossloh-ийн үйлдвэрээс тун удахгүй тээвэрлэж эхлэх бөгөөд ирэх оны эхний хагас гэхэд нийлүүлэлтийг бүрэн дуусгах тухай Олон улсын төмөр замын сэтгүүлд нийтэлжээ.

Vossloh компани нь төмөр замын чангалагчийн зах зээлд дэлхийд томоохон байр эзэлдэг. Уг төхөөрөмжийн худалдаа 2011 онд 262 сая еврод хүрчээ. Нийт 65 улс оронд тус компанийн чангалагчийг хэрэглэдэг байна.

Германы Вердоль хот дахь Vossloh компани

Уг компани нь үндсэндээ төмөр замын дэд бүтэц, тээвэрлэлтийн гэсэн хоёр чиглэлд үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд 2011 онд 1.2 тэрбум еврогийн орлоготой ажиллажээ. 

Зураг