• 6 сарын 16, Даваа
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/26-НД НИЙТЛЭГДСЭН

Дарханы нефть боловсруулах үйлдвэр юу болсон бэ

Д.Түвшин
2014 оны 2 сарын 26
MorninigNews.mn
Зураг зураг
Дарханы нефть боловсруулах үйлдвэр юу болсон бэ

Өнөөдөр Улаанбаатарт хувийн машинтай айлыг тоо­лохоос машингүй айлыг тоолох нь амархан гэд­­­гийг захын хүн хэлнэ. 

Нэг ёсондоо автомашин монгол­­чуудын хувьд ганга­раа, баян чинээлгийн үзүү­­лэлт биш ердийн нэгэн хэрэглээ болжээ. Гэтэл ер­­­дийн хэрэглээ болсон авто­­­­­машинаа бензин, шата­хуунаар цэнэглэх гэдэг өнөөдөр биднийг хамгийн ихээр бухимдуулдаг асуу­дал болчихоод байна. Нэг л өглөө босоод ирэхэд ша­тахуун импортлогчид үгсэн хуйвалдаж үнээ нэм­­­чихсэн байдаг. 

ОХУ-аас бензин, шатахуун им­пор­тоор авчирч борлуулдаг 20-иод компани нийтдээ 55-60 сая ам.доллар буюу 60-аад тэрбум төгрөгийн цэвэр ашиг олдог тоо­цоог мэргэжилтнүүд хий­сэн бай­сан. Тэдгээр импорт­логч­дын бизнесийн эрх ашиг Монголд нефть бо­ловс­руу­лах үйлдвэр бай­гуу­лах асуу­далтай зөр­чилддөг гэж үзэх хүмүүс ч цөөнгүй бий. 

Улсын хэмжээнд хоёр­дугаар сарын 24-ний байд­лаар ердийн хэрэг­лээний газрын тосны бүтээгдэхүүний 32 хоно­гийн нөөц­­тэй бай­гаа талаар Уул уурхайн яамнаас мэдээлсэн. Үүнээс А-80 автобензин 46, Аи-92 автобензин 30, дизелийн түлш 42 хоногийн нөөцтэй байгаа гэнэ лээ. 

Манай улсын 40 жилийн хэрэгцээг толгой өвт­гөхгүй хангах хэм­жээний неф­тийн баялаг Монголын говьд булаастай байна.

Одоогийн байдлаар нийс­лэлд АИ-92 авто бензин 1660 төгрөг, Монгол-93 1660 төгрөг, А-80 1550 төгрөг, АИ-95 1890 төгрөг, ДТ 1790 төгрөгөөр ху­дал­даж байна. Харин “Жаст-Ойл үүнээс үнэтэй буюу бөгөөд АИ-92 1710 төгрөг, А-80 1580 төгрөг, Монгол-93- 1710 төгрөг, ДТ 1840 төгрөгөөр борлуулж байгаа. 

Монгол Улс 2013 онд нэг сая 75 мянган тонн неф­тийн бүтээгдэхүүн им­пор­толж, дотоодын хэрэг­цээгээ хан­гажээ. Үүний 92 хувийг ОХУ-ын “Роснефть” хэ­мээх ганцхан монополь ком­­­паниас оруулж ирсэн байна. 

Өнөөдөр бензин шата­хууны хувьд ганцхан улсаас хараат болсон монголчууд эдийн зас­гийн эрх чөлөө гэж хашхи­ралдах нь ямар ч утгагүй.

Нэг сая 500 мянга гаруй хавтгай дөрвөлжин км га­зар нутгаа ердийн хөсөгт ачаа­лаад нүүж болохгүй учир хойшдоо ч мөнхийн хөрш оросуудыг царай ал­дан гуйж, нефтийн бүтээг­дэхүү­ний­­хээ хэрэгцээг хангаж л таарах байх. Гэтэл одоогоор тогтоогд­сон нөөц нь манай улсын 40 жилийн хэрэгцээг толгой өвт­гөхгүй хангах хэм­жээний неф­тийн баялаг Монголын говьд булаастай байж л байна.

Монгол Улс 332.6 сая тонн газрын тосны таамаг нөөцтэйгөөс 43.2 сая тонн нь ашиглаж болох баталгаат нөөцөөр тогтоогдоод байгаа. Зөвхөн 2012 онд Тосон-Уул, Тамсагийн орд газраас ол­борлосон газрын тосноос 2.5 сая баррелийг Хятад руу экспорложээ.

Харин 2013 онд 3.38 сая баррель түүхий нефть олборлон Хятад руу экс­пор­толж, улсын тө­сөвт 104 тэрбум төгрөг төв­лө­рүүлнэ хэмээн Уул уурхайн сайд Д.Ганхуяг Засгийн газрын хуралдаанд мэдэгдэл хийж байсан. 

Засгийн газрын хаалттай хуралдаанаар газрын тосны боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-г 2013 оны тавдугаар сар гэхэд бэлэн болгохыг Уул уурхайн сайд Д.Ганхуягт даалгаж, бүтэн зургаа, до­лоон жил ажил хэрэг бол­гон цаасан дээр буулгаж чадахгүй байгаа энэ төсөл өчүүхэн ч гэсэн урагшилж байгааг нотолсон билээ. 

Гэтэл Дархан хотод бай­­гуулахаар хэдэн жил хашхиралдаж байгаа газ­рын тос боловсруулах үйлд­вэрийн сураг чимээ сүүлийн үед байгаа байхгүй нь мэ­дэгдэхгүй болчихлоо. 

Хоёр Засгийн газар дам­жиж, зургаа, долоон жил хий дэмий л хашхиралдаж бай­гаа нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хий, шингэн түлш гарган авах 15 төсөл өнөөдөр ч яригдсаар л бай­гаа. Яасан ч их ярьдаг юм. Ажил хэрэг болгоё гэж зо­риглодоггүй улстөрчдөд яагаад ахин, дахин эрх м­э­­­дэл ат­­гуулаад байдаг ард тү­­мэн бэ дээ. 

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр саяхан л “Чингис бондын 1.5 тэрбум ам.доллараас Дарханы нефть боловсруулах үйлд­вэрт хө­рөнгө оруулна” хэ­мээн УИХ-ын чуулганы ху­рал­даан дээр мэдээлж байсан.

Үндсэндээ 10 гаруй жил маргалдаж байгаа газрын тос боловсруулах үйлдвэрийн шавыг нөгөө алдартай Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг, Ноён Хонгор уулын өвөрт УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл сүртэй гэгч тавилцсанаас хойш хоёр жил хагас болж байна. 

Японд 10-аад жил сурч, ажилласан Уул уурхайн сайд Д.Ганхуягийн цээжээрээ хамгаалан дэмжээд байгаа “Дархан-газрын тос бо­ловс­руулах үйлдвэр” төслийн гүйцэтгэгчээр Японы “Тоёо инженеринг” болон нэгэн цагт Монголын Засгийн газраас өр нэхэн сандаргаж байсан “Марубени” кор­по­раци хамтран гүйцэтгэхээр болоод байгаа нь олон хард­лага дагуулсан. Жилдээ хоёр сая тонн түүхий нефть боловс­руулж, 1.7 сая тонн шингэн түлш үйлдвэрлэх энэ үйлдвэр Д.Ганхуяг сайдын зүтгүүлж байгаагаар бол 2015 онд ашиглалтад орох ёстой.

2011 оны аравдугаар са­рын 23-нд шавыг нь тавьс­наас хойш ширхэг тоосго нэмж тавиагүй энэ үйлдвэр 2015 онд ашиглалтад орох нь байтугай, Монгол Улсын жилийн хэрэгцээнээс 600 мянган тонноор илүү шин­гэн түлш үйлд­вэрлэх нь ёстой л “гонжийн жоо” гэх мэргэжлийн хүн захаас аваад олширч байна.

Хэрвээ манай улсын хэрэглээнд нийцэхүйц 2 сая орчим тоннын хүчин чадалтай боловс­руулах үйлдвэр барь­сан тохиолдолд өдөрт 100 вагон цистерн тос тээвэрлэх шаардлага гарах тооцоо бий. Үйлдвэрээ барьчихлаа гэж бодоход хэрхэн яаж тээвэрлэх нь бас нэг асуудал үүсгэх нь тодорхой.

Манайх ОХУ, европчууд шиг газар ухаад дамжуулах хоолой тавих эдийн засгийн боломжгүй. Тэгэхээр төмөр замаар л тээвэрлэж таарна. Дамжуулах хоолойгоор биш төмөр замаар тээвэр­лэх нь ихээхэн өндөр зар­далтай гэгддэг. Түүхий тос болон газрын тосны бүтээг­дэхүүнийг төмөр замаар тээ­вэрлэх боломжийг шинээр бий болгоход зөвхөн төмөр замыг бариад зогсохгүй олон тооны тусгай тоноглол бүхий вагон цистернийг худалдаж авах, үйлдвэрлэх буюу түрээслэх шаардлага гарна. 

Хувийн хэвшлийнхэн Там­сагийн Тосон уулын XIX талбайн 180 сая тонн газрын тосны нөөцөд түшиглэн жилд 120 мянган тонн газрын тос боловсруулах үйлд­вэрийн шавыг Дорнод аймгийн Булган сумын нутаг Зараагийн хөндийд тавьчихаад байгаа. 

Мөн Дорноговь аймгийн Зүүн­баянгийн Цагаан элс­ний болон Их, бага тариа­чийн газрын тос­ны нөөцийг түшиглэн нефть боловс­руулах төсөл бас л шаваа тавиад хэдэн жилийн нүүр үзэж буй.

Харин Н.Алтанхуягийн тол­гойл­сон шинэчлэлийн Засгийн газар өдөрт 270 сая төгрөг хүүд нь төлж байгаа “Чингис бонд”-ын 1.5 тэрбум ам.доллараа нүдээ аниад ч болтугай эргэлтэд оруулахын тулд япончуудад “За” гэж хэлсэн нь “Дархан-газрын тос боловсруулах үйлдвэр” төсөл болоод байгаа. 

Д.Ганхуяг сайдын япон­чуудаар үйлдвэрийг нь бариулахаар хүчлэн зүт­гэж байгаа Дарханы нефть боловсруулах үйлдвэр нь жилдээ хоёр сая түүхий нефть өнөөх л ОХУ-аас им­портлохоор гэрээ хэлцлээ хийчихсэн. Дахиад л оросуудыг царай алдах нь гэ­сэн хүмүүсийн эргэлзээнд Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Хоёр сая түүхий нефтийн нэг саяыг нь Кувейтээс авна. Олон улсын гэрээ хэлцлийн дагуу Кувейтээс манайд ний­лүүлэх нэг сая тонн түүхий нефтийг ОХУ-аас шууд авна. Энэ нь Кувейтээс авах нэг сая тонн нефтийн квотоо л ашиглаж байна гэсэн үг. Тэгэхээр энэ бол Оросын нефть биш” гэсэн хариулт өгч байсан. 


Дархан-газрын тос боловсруулах үйлдвэрийг барих ажлыг “Тоёо инженеринг”, “Марубени” корпорациуд хэтэрхий үнэтэй хийх гэж байгаа.

Монголын нефть импорт­логч монополь “Жаст групп”, “Петровис”, ”Магнай трейд”, “Монголсекию” зэрэг ком­пани нэгдэж “Дархан-газ­рын тос” консорциумыг бай­гуулснаар энэ төсөл хэ­рэгжих юм яриад байгаа. Гэтэл яг газар дээрээ ажил байдал нь тун тааруухан байгаа талаар сүүлийн үед мэргэжлийн хүмүүс ярих болов. 

Нөгөөтэйгүүр “Дархан-газ­рын тос боловсруулах үйлд­вэр” төслийг гардан гүй­цэтгэх Японы “Тоёо инженеринг”, “Марубени” корпорациуд өөрийн улсын Олон улсын хамтын ажил­лагааны банкаар дамжуулан энэ төслийг хэрэгжүүлэхдээ хэтэрхий өндөр үнэ ханштай гүйцэтгэх гэж байгааг мэдсээр байж яарч сандран гар өргөсөн Монгол Улсын Засгийн газар үйлдвэр ашиглалтад орсны дараах хэтэрхий өндөр зардлыг чухам яаж даван туулах гэж байгаа нь одоогоор оньсого төдий байгаа юм. Ер нь ингэхэд Дарханд газрын тос боловсруулах үйлдвэр босох юм уу, аль эсвэл...

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг