Домогт боксчин Мохаммед Али хүнд жингийн дэлхийн аваргын тулаанд 1964 онд анх удаа ялалт байгуулахдаа өмсөж байсан бээлийг Heritage Auctions дуудлага худалдааны газарт үнэ хаялцуулсан байна.
Энэхүү бээлий 836.5 мянган ам.долларын үнэд хүрсэн гэнэ.
Дуудлага худалдааны газар бээлийг 500 мянган ам.долларын үнэ хүрэх байх гэж таамаглаж байсан ч бээлийг авах сонирхолтой 11 худалдан авагч байсан нь үнийг ийн өсгөжээ. Бээлийний шинэ эзний нэрийг нууцалж байгаа аж.
Мохаммед Али 1964 онд Флорида мужийн Майами хотод болсон энэхүү хүнд жингийн дэлхийн аваргын тулаанд Кассиус Клей нэрээр оролцож, Сонни Листонтой хүч үзсэн байна. Тэмцээний үед шинжээчид Листоныг ялна гэж үзэж байсан ч долдугаар раундын дараа рингэнд гарахаас татгалзсанаар Мохаммед Алид ялалт өгчээ.
Листон 1965 онд даагаа нэхсэн ч тулаанд мөн л ялагдсан аж. Мохаммед Али хүнд жингийн дэлхийн аваргын бүсийг 1964-1966, 1974-1978 онд авснаас гадна 1960 оны олимпийн 81 кг хүртэл жинд алтан медаль хүртжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!