Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/25-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ Монголын Засгийн газарт 5,1 сая ам.доллар хандивлана

Өдрийн шуудан
2014 оны 2 сарын 25
Өдрийн шуудан
Зураг зураг

Монгол, Америкийн Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан баримт бичигт Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, АНУ-ын Элчин сайд Пайпер Энн Уинд Кэмпбэлл нар гарын үсэг зуржээ.

Нэмэлт өөрчлөлтөөр АНУ-aac Монголд 5,1 сая ам.долларын төслийн нэмэлт санхүүжилт олгох юм.

Ныо-Йорк хотноо хоёр орны Засгийн газар Ил тод байдлын гэрээг үзэглэсэн.

Үүнийг Засгийн газрын хариуцлагыг дээшлүүлэх, иргэний нийгмийн чадавхийг бэхжүүлэх, үндэс-ний болон орон нутгийн хэмжээнд захиргааны шинэчлэлийг үр дүнд хүргэхэд чиглэсэн төслүүдэд зарцуулах аж.

“АНУ-ын Засгийн газраас Монголд олгож байгаа хөгжлийн туслалцаа жил ирэх бүр нэмэгдэж байгаа. Өнгөрсөн долоо хоногийн эхээр Ныо-Йорк хотноо хоёр орны Засгийн газар Ил тод байдлын гэрээг үзэглэсэн.

Энэ нь хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа улам бүр бэхжиж байгаагийн илрэл юм” гэж АНУ-ын Элчин сайд Пайпер Энн Уинд Кэмпбэлл хэлсэн байна.

1991 оноос хойш АНУ-ын Засгийн газраас АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаар дамжуулан Монголд 230 сая гаруй ам.долларын будалтгүй тусламж үзүүлээд байгаа юм байна.

Зураг