Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/25-НД НИЙТЛЭГДСЭН

САЙН МЭДЭЭ: Ө.Наранзаяа шилдэг болжээ

Ч.Тулга
2014 оны 2 сарын 25
Зууны мэдээ
Зураг зураг
Токиод гурван жилд нэг удаа өсвөрийн хийлчдийн олон улсын уралдаан боллоо

Токиод гурван жилд нэг удаа өсвөрийн хийлчдийн олон улсын уралдаан болдог. Тэгвэл энэ жилийн наадамд Монгол охин тэргүүлжээ.

Гэр бүлийн хамт Японд амьдардаг Ө.Наранзаяа охин дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 120 орны хийлчтэй өрсөлдсөн байна.

Тэрээр сүүлийн шатанд хөгжмийн зохиолч Карусамугийн “Голын хөвөөнд” хэмээх аялгууг тоглосон нь шүүгчдийн сэтгэлийг хөдөлгөсөн гэнэ.

Ө.Наранзаяа эх орондоо Хөгжим бүжгийн коллежийн гуравдугаар ангид сурдаг байж.

Харин таван жилийн өмнө гэр бүлээрээ Японд амьдрах болсон юм. Одоо тэрээр 15 настай. Түүнийг Америкийн урлагийн сургуульд таван жил үнэгүй сурах эрхээр шагнасан байна.

Зураг