Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/25-НД НИЙТЛЭГДСЭН

Рекордоор дүүрэн өсвөрийн тэшүүрчдийн өрсөлдөөн эхэллээ

Б.Бат, Өдрийн шуудан
2014 оны 2 сарын 25
Өдрийн шуудан
Зураг зураг
Рекордоор дүүрэн өсвөрийн тэшүүрчдын өрсөлдөөн эхэллээ

Монголын тэшүүрийн холбооны өсвөр үе, залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэллээ.

Хөвсгөл, Төв, Булган аймгаас тус бүр таван сумаас өсвөрийн тэшүүрчид 46 дахь удаагийн УАШТ-д оролцож буйгаараа онцлог бөгөөд нийт 24 байгууллагын 200 гаруй тамирчин хөвгүүд, охидын 9-10,11-12,13-14, 15-16, 17-19 гэсэн таван насны ангилалд 500, 1000, 1500, 3000 метрийн зайд хурд, хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.

А.3ул 3000 метрт Монгол Улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоож түрүүлэв.

Тэмцээнд ОУХМ хоёр, спортын мастер дөрөв, дэд мастер долоон тамирчин оролцож байгаа бөгөөд уг тэмцээнд насны ангилал бүрийн аваргууд гуравдугаар сарын 1-2-нд Улаанбаатар хотод болох тэшүүрийн ОУГ-д оролцох эрх авах юм.

Сонирхуулахад, Олон улсын тэшүүрийн холбооны календарт багтсан тус тэмцээнд манай улсаас гадна ОХУ, БНСУ-ын тамирчид оролцохоор болжээ.

Дөрвөн өдөр үргэлжилж дүнгээ гаргах УАШТ-ий хэд хэдэн зайн медальтнууд өчигдөр тодорсон бөгөөд хөвгүүдийн 15-16 насны ангилалд Төв аймгийн тамирчин Я.Зоригтбаатар 500 метрт, 17-19 насанд “Төв цэнгэлдэх” клубийн тамирчин Б.Батгэрэлт 1500 метрт, охидын 13-14 насны ангилалд Орхон аймгийн тамирчин Б.Гэрэлмаа 500 метрт, 15-16 насанд “Төв цэнгэлдэх” клубийн тамирчин Т.Оюун-Эрдэнэ 500 метрт, 17-19 насанд ‘Төв цэнгэлдэх” клубийн тамирчин А.3ул 3000 метрт Монгол Улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоож түрүүлэв.

Зураг