Улсын клиникийн төв эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийнхан Солонгос эмч нартай хамтран анх удаа хүүхдэд элэг шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийжээ.
Одоогийн байдлаар хагалгаанд орсон 4 настай хүүгийн бие сайн байгаа гэнэ. Хүүгийн аав донор нь болсон байна.
Элэг шилжүүлэн суулгах мэс засалд шаардлагатай тоног төхөөрөмж авах санхүүжилтийг өнгөрсөн оны сүүлчээр Засгийн газраас шийдвэрлэж өгсөн юм.
Ингэснээр үндэсний багийнхан орчин үеийн стандартад нийцсэн тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдаж, монгол эмч нар элэг шилжүүлэн суулгах мэс заслыг бие даан хийх боломжтой болжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!