Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/24-НД НИЙТЛЭГДСЭН

Дулаахан өвөл болсноос баавгай ичээнээсээ гарчээ

Өглөөний сонин
2014 оны 2 сарын 24
MorninigNews.mn
Зураг зураг
Дулаахан өвөл болсноос баавгай ичээнээсээ гарчээ

Баавгай ер нь гуравдугаар сарын сүүлчээр ичээнээсээ гардаг.

Гэвч энэ өвөл дулаахан байснаас ОХУ-ын төв нутагт байдаг "Брянский лес" дархан цаазат газрын баавгайнууд ичээнээсээ гарсан гэнэ.

Энэхүү дархан цаазат газрын байгаль хамгаалагч "Намар дулаахан байснаас баавгайнууд арванхоёрдугаар сарын сүүлчээр ичсэн. Цаг агаар дулаарч байгаа нь амьтдын амьдралын мөчлөгт хүртэл нөлөөлж байна" гэж хэлжээ.

Зарим газрын баавгай энэ сарын дундуур ичээнээсээ гарсан аж.

Зураг