Жуулчны буюу 90 хоногийн визээр манай улсад орж ирэн, оффисын өрөөн түрээслэн иргэдэд үзлэг хийж байсан Солонгосын “Есанг Самсунг” эмнэлгийнхний үйл ажиллагааг МХЕГ болон Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын хамтарсан шалгалтынхан илрүүлж үйл ажиллагааг нь зогсоожээ.
ТУс эмнэлэгтэй хамтын ажиллагаатай гэх Монгол Улсын хуулийн этгээд “Кэй Эс Эн” ХХК-ийнхан худалдааны зуучлал, биеийн тамир спортын сургалтын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх улсын бүртгэлийн гэрчилгээтэй атлаа БНСУ-аас эмч, сувилагч, санхүүгийн ажилтан гэх дөрвөн хүнийг авчиран 150 гаруй хүнд үзлэг хийж байжээ. Дээрх хүмүүс Баянзүрх дүүргийн нутагт байрлах “Бридж” группийн байрны 502 тоотод үзлэг хийж байсан аж.
Иймээс МХЕГ-аас иргэдийг албан ёсны эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, зориулалтын эмнэлгийн байранд тухайн эмчийнхээ бичиг баримттай танилцаж байж үйлчлүүлэх шаардлагатайг анхаарууллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!