ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Монгол Улсын нөөцөд 3.4 тэрбум тонн нүүрс бүртгэгдэв"

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 2 сарын 21
iKon.MN

Нүүрсний салбарын хэтийн төлөвийг зурахад ихээхэн дэмжлэг үзүүлдэг “Coal Mongolia-2014” чуулга уулзалт нийслэл хотноо хоёр дахь өдрөө болж, өндөрлөх дөхөж байна. 

Дөрөв дэх удаагийн “Coal Mongolia-2014” чуулга уулзалт зургаан үндсэн хэсгээс бүрдсэн юм.

Өчигдөр,

  1. НҮҮРСНИЙ АЖ ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ СТРАТЕГИЙН ЧИГ ХАНДЛАГА
  2. НҮҮРСНИЙ ЗАХ ЗЭЭЛ БА МОНГОЛЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТ
  3. НЭМҮҮ ӨРТӨГ ШИНЭГЭСЭН АЖ ҮЙЛДВЭРЛЭЛ-НҮҮРС ЗАНАРЫН ГҮН БОЛОВСРУУЛАЛТ гэсэн сэдвүүдийг хэлэлцэж, танилцсан бол, 

Өнөөдөр,

  1. КОКСЖИХ НҮҮРС-ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСЛҮҮД, ТЕХНИК ТЕХНОЛОГИ
  2. ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС-ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСЛҮҮД, ТЕХНИК ТЕХНОЛОГИНҮҮРСНИЙ САЛБАРЫН ӨРСӨЛДӨХ
  3. ЧАДВАРЫГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ-ТӨР ХУВИЙН ХЭВШЛИЙН НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ гэсэн сэдвийн хүрээнд мэдээлэл солилцож, илтгэл тавилаа.

Монгол Улсын нүүрсний нөөцийн бүртгэгдсэн хэмжээ жилээс жилд нэмэгдэж байгааг өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцогчид хэлж байсан. Тухайлбал,

  • 2011 онд: Монгол Улсын нөөцөд 1 тэрбум тонн нүүрс бүртгэгдэв
  • 2012 онд: Монгол Улсын нөөцөд 2.7 тэрбум тонн нүүрс бүртгэгдэв
  • 2013 онд: Монгол Улсын нөөцөд 3.4 тэрбум тонн нүүрс бүртгэгдэв

Ингээд хоёр дахь өдрийн хэлэлцүүлэгт Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэвийн тавьсан илтгэлийг цухас дэлгэрүүлье.

-“Coal Mongolia-2014” чуулга уулзалтын тавдугаар хэсэг буюу ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС-ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСЛҮҮД, ТЕХНИК ТЕХНОЛОГИ сэдвийн хүрээнд-

Д.ДОРЖПҮРЭВ /Эрчим хүчний дэд сайд/ - Илтгэлийн сэдэв: “2014 онд Эрчим хүчний салбарт хийхээр төлөвлөсөн ажлууд болон төрөөс баримталж буй бодлого”

Тус яамны дэд сайдын мэдээлж буйгаар Эрчим хүчний салбарын дулааны цахилгаан станц болон дулааны станцуудын нүүрсний хэрэглээ 2020 он гэхэд 15155.4 мянган тонн болно гэж байв. 

Түүнчлэн тэрбээр энэ жилийн 10 дугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн "Амгалан" дулааны цахилгаан станцын талаар танилцуулсан бөгөөд тус станц ашиглалтад орсноор жилдээ 280 мянган тонн нүүрс хэрэглэнэ гэж тооцоолсноо дуулгасан юм. Харин энэхүү хэрэглээний нүүрсийг Шивээ-Овоо, Багануурын нүүрсний уурхайгаас татахаар зохицуулсан байна.

Эрчим хүчний салбарын бүтээн байгуулалтын тухайд:

Тэрбээр чуулганд оролцогчдод 2014 онд Эрчим хүчний салбарт хийх  бүтээн байгуулалтын ажлуудаа танилцуулсан. Энэ онд тус салбар дараах эх үүсвэрүүдээс санхүүжилт татах аж.

  • Улсын төсөв
  • Хөгжлийн банк
  • Олон улсын зээл тусламж

Тухайлбал, улсын төсвөөс 147.4 тэрбум төгрөг, Чингис бондоос 50 сая ам, доллар, Хөгжлийн банкнаас 180 сая ам.доллар, Шинэ бүтээн байгуулалтын хөтөлбөрийн хүрээнд 93 тэрбум төгрөг гаргуулж, төлөвлөсөн ажлуудаа дуусгах аж.

Мөн энэ онд нийт найман аймагт Дулааны станц барьж дуусгах бөгөөд 160 тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдах юм.

Аймаг

Аймгийн төв

Дулааны оргил хэрэгцээ  

МВт

2020 онд дулааны ачаалал,

МВт

Нүүрсний төрөл

1

Баянхонгор

Баянхонгор

14,8

33,3

Чулуун нүүрс

2

Өвөрхангай

Арвайхээр

11.88

37,68

Чулуун нүүрс

3

Хэнтий

Өндөрхаан

12,14

33,8

Хүрэн нүүрс

4

Завхан

Улиастай

17,6

35,7

Чулуун нүүрс

5

Архангай

Цэцэрлэг

13,1

31,1

Чулуун нүүрс

6

Дундговь

Мандалговь

8,99

29,57

Хүрэн нүүрс

7

Төв

Зуунмод

27,2

55,2

Хүрэн нүүрс

8

Говь-Алтай

Алтай

19,5

33,2

Чулуун нүүрс

Түүнчлэн ЭХ-ний дэд сайд П.Доржпүрэв бодлогын хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй эх үүсвэрүүдийн тухай танилцуулсан юм. Үүнийг зураглалаар үзүүлье.

Мөн 2014 онд УЛААНБААТАР хотын Их тойруу шугам сүлжээг ашиглалтад оруулахаар болсон байна. Ингэснээр дараах үр дүнг гарна гэж тооцоолжээ.

УЛААНБААТАР хотын Их тойруу шугам сүлжээ:

  • 220кВ-ын   -2 хэлхээт, 10 км ЦДАШ, 1 дэд станц
  • 110кВ-ын  -2 хэлхээт, 107,7км ЦДАШ, 2 дэд станц
  1. Хуучин 110 кВ-ын тойрог сүлжээний ачаалал 500 МВт-ын ачааллын 30 хувийн ачааллыг Их тойрог сүлжээ ашиглалтад орсноор хөнгөлж өгнө. Ингэснээр тоноглолын насжилт, ЦЭХ-ийг хэрэглэгчдэд найдвартай хангах бололцоог бүрдүүлнэ.
  2. Шинээр нэмэгдэж байгаа гэр хорооллыг ЦЭХ-ээр хангахад дэд станцуудад 30 МВт чадлын нөөц бий болно.
  3. Нийслэлд шинээр баригдаж байгаа орон сууцны хорооллуудыг хангахад 50 МВт хэрэглээг хангах нөхцөл бололцоог бүрдүүлнэ.
  4. 2030 хүртэл хэрэглэгчдийг найдвартай чанартай эрчим хүчээр тасралтгүй хангах нөхцөл бололцоог уг Их тойрог сүлжээ ашиглалтад орсноор шийдвэрлэгдэнэ гэсэн юм.
Улаанбаатар хотын их тойрог сүлжээ

ЭХ-ний дэд сайд П.Доржпүрэвийн дараа "Багануур" ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Отгонбаяр мэдээлэл өгсөн. Тэрбээр Эрчим хүчний нүүрс үйлдвэрлэлийн салбарт хөрөнгө оруулалт татахад түлхэц болох хүчин зүйлсийг нэрлэсэн юм. 

  1. Эрчим хүчний нүүрсний үнийг шат дараатай нэмэгдүүлж, цаашид зах зээлийн зарчимд шилжүүлэх
  2. Төрийн өмч давамгайлсан уурхайг түшиглэн нүүрс баяжуулах, хагас кокс, шахмал түлшний үйлдвэр байгуулах
  3. Шинэ техник технологи нэвтрүүлэх замаар уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх
  4. Санхүүгийн хувьд бие даасан үйл ажиллагаа явуулахад шаардагдах зарим арга хэмжээг төрөөс авах
  5. Төр хувийн хэвшлийн түншлэлийн гэрээгээр хөрөнгө оруулалт хийх боломжийг олгох хэрэгтэй гэж дурдлаа.

 "Багануур" ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Отгонбаяр дараа "Шарын гол" ХК-ийн дэд захирал Б.Батбаатар, "Могул Пауэр" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Эрдэмбилэг, "Ай Эм Си-Монтан Консалтинг" ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Майкл Лүүс зэрэг гадаад дотоодын олон төлөөлөгчид нүүрсний асуудлаар илтгэл тавьж, мэдээлэл өгсөн юм.