ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/18-НД НИЙТЛЭГДСЭН

“Coal Mongolia-2014” чуулганд найман орны 1000 гаруй төлөөлөгч оролцоно

Өглөөний сонин
2014 оны 2 сарын 18
MorninigNews.mn
“Coal Mongolia-2014” чуулганд найман орны 1000 гаруй төлөөлөгч оролцоно

Ирэх долоо хоногт “Coal Mongolia-2014” чуул­ган болно. Энэ талаар өчиг­дөр Уул уурхайн яам, Ашигт малт­малын газар, “Эрдэ­­нэс МГЛ” ХХК-аас мэдээ­­лэл хийлээ.

Зохион байгуулагч­дын хэлж буйгаар нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын дөрөв дэх удаагийнолон ул­сын чуулга уулзалтад най­ман улсын 1000 гаруй төлөө­лөгч оролцохоор са­нал ирүүлээд байгаа ажээ.

Хэдий­гээр өнгөрсөн онд дэлхийн зах зээл дээр нүүрс­ний үнэ унаж, Монгол Ул­сын хувьд ч нийлүүлэлт буур­сан. Гэвч нүүрсний салбар хөрөнгө оруулагчдын сонирх­лыг тат­сан хэвээр байна гэдгийг онцолж байлаа.

Чуулга уул­залт нүүрсний аж үйлд­вэрлэлийг хөгжүүлэх страте­гийн чиг хандлага, Мон­голын нүүрсний өр­сөл­­дөх чадвар, төслийн сан­­хүүжилт, нэ­­мүү өртөг шин­­гэсэн аж үйлд­вэрлэл, эрчим хүчний нүүрс гэсэн сэдвийн хүрээн дор өрнөх юм байна.

Чуулга уулзалтын зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай хэлэхдээ “Нүүрсний салбарын чуулга уулзалт нь нэгдүгээрт хөрөн­гө оруулалт татах, хоёрду­гаарт дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, гуравдугаарт өрсөл­дөх чадварыг нэмэг­дүү­лэх зорилгыг өвөрлөж буй. Энэ жилийн хувьд өрсөл­дөх чадварыг нэмэг­дүүлэх асууд­лыг нэгдүгээрт тавина” гэлээ.

Зураг