12:44 2014/02/20
Сая авсан мэдээллээр “Coal Mongolia-2014” чуулга уулзалтын гадаа зарим иргэн эсэргүүцлээ илэрхийлж байгаа мэдээллийг олон нийтийн сүлжээнд нийтлэжээ.
12:05 2014/02/20
Нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын дөрөв дэх удаагийн олон улсын чуулга уулзалт “Coal Mongolia-2014” "SS club"-т эхэллээ. Уулзалт хоёр өдөр үргэлжилнэ.
Чуулга уулзалтад найман орны 1000 гаруй төлөөлөгчид оролцож байна. Чуулга уулзалт нь дан ганц асуудал хэлэлцэхээс бус уул уурхайн салбарт ханган нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын үзэсгэлэнг гаргадаг онцлогтой. Энэ удаагийн үзэсгэлэнд 55 компани үзэсгэлэн гаргаж байгаа бөгөөд БНХАУ, ХБНГУ, БНСУ-аас дэлхийд нэр хүндтэй уул уурхайн салбарын компаниуд хүрэлцэн ирж оролцож байна.
Чуулганаар хэлэлцэх асуудал: Энэ удаагийн чуулга уулзалтаар үндсэн 6 сэдвийн хүрээнд хэлэлцэж, чуулах болно.
“Coal Mongolia-2014” чуулганы нээлтэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг үг хэллээ. Засгийн газрын тэргүүний хэлсэн үгийг онцлон хүргэе.
Монгол Улсын нийт экспортын дөрөвний нэг хувийг эзэлдэг нүүрс манай эдийн засгийн чухал салбар юм. Өнгөрсөн онд манай улс 18 сая тонн нүүрс экспортолсон бол энэ жил 34 сая тоннд хүргэхээр зорьж байна.
Биднийг том зорилт, том ажлууд хүлээж байна. Ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт шингээх боломжтой нүүрсний салбарт манай улс ирэх жилүүдэд хэд хэдэн том төсөл хэрэгжүүлнэ гэдгийг Ерөнхий сайд онцоллоо
Тэрбээр өнгөрсөн оны сүүлчээр БНХАУ-д хийсэн айлчлалынхаа үеэр нүүрс боловсруулалт, экспортын чиглэлээр хоёр том хэлэлцээр хийж, албажуулсан юм.
Хийн түлшээр дотоодын хэрэгцээг хангаад зогсохгүй Хятадын зах зээлд борлуулахаар зорьж байна.
Мөн цааш нь хэлэхдээ, 20 жилийн хугацаанд Монгол Улс нэг тэрбум тонн нүүрс Хятадад нийлүүлэхээр тохиролцсон нь ойрын ирээдүйд энэ салбарын хөгжлийг тодорхойлсон гол үзүүлэлт. Энэ хэмжээний нүүрсийг өнөөгийн ханшаар тооцож үзэхэд жилд 50 шахам тэрбум ам.долларын борлуулалт болно.
Бас нэг том төсөл бол Монголын хүрэн нүүрсний ордыг түшиглэн шатах хийн үйлдвэр байгуулах. 30 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардсан энэ үйлдвэр жилдээ 50 сая тонн нүүрс боловсруулна. Үйлдвэрлэсэн хийн түлшээр дотоодын хэрэгцээг хангаад зогсохгүй Хятадын зах зээлд борлуулахаар зорьж байна. Нүүрснээс шингэн түлш гаргаж авах төсөл ч эхлээд байна.
Зөвхөн нүүрсэнд түшиглэсэн дээрх төслүүд Монгол Улсад эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгох, үйлдвэрлэл хөгжүүлэх, ажлын байр нэмэх гээд нийгэм, эдийн засагт олон хэлбэрээр үр нөлөө өгнө гэв.
Бичлэг:
Чуулга уулзалтын зорилго:
“Coal Mongolia-2014”-ийг зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга Б.Алтаншагайгийн хэлснээр хөрөнгө оруулалт татах, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх юм.
Тавигдах илтгэлүүд:
Чуулга уулзалтад 30 илтгэгч илтгэлээ тавих бөгөөд 6 модератор, 13 панелистууд оролцох юм.
Чуулганы модератор:
Панелист:
“Coal Mongolia-2014”-ийн эргэн тойрон дахь жиргээ
12:44 2014/02/20
Сая авсан мэдээллээр “Coal Mongolia-2014” чуулга уулзалтын гадаа зарим иргэн эсэргүүцлээ илэрхийлж байгаа мэдээллийг олон нийтийн сүлжээнд нийтлэжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!