Найман орны 1000 гаруй төлөөлөгч оролцож буй “Coal Mongolia-2014” чуулга уулзалт үргэлжилж байна.
Нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт дөрөв дэх удаагаа болж буйгаараа онцлог.
Чуулга уулзалтыг нээж Ерөнхий сайд Н.Алтанхуяг үг хэлсэн бол үндсэн илтгэлийг Уул уурхайн сайд Д.Ганхуяг тавилаа.
Түүний илтгэлийн нэр "Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, нүүрсний салбарыг хөгжүүлэх стратегийн чиг хандлага".
Энэ илтгэл гадны хөрөнгө оруулагчдын анхаарлыг нэлээд татсан. Ингээд илтгэлийн ТООН ҮЗҮҮЛЭЛТ-ээс онцлон хүргэж байна.
1. НҮҮРСНИЙ БАЯЛАГ
Монголчуудын хар алт хэмээн нэрлэдэг нүүрсийн геологийн нөөц 175.5 тэрбум тонн, баталгаажсан нөөц 26.8 хувь байна. Энэ нь манай улс нүүрсний нөөцөөрөө дэлхийд эхний 10 дугаар байрт жагсах үзүүлэлт болсон юм. Харин Баруун болон Хангайн бүсийн нүүрсний нөөц судлагдаагүй байгаа.
2. МОНГОЛ УЛСЫН НҮҮРС ОЛБОРЛОЛТ, ЭКСПОРТ, ДОТООДЫН ХЭРЭГЛЭЭ /мян.тонн/
Монгол улсын нийт нүүрсний экспортын хэмжээ 2012 онд 1,902 сая ам.доллар хүрч байсан бол 2013 онд 1,116 сая ам. доллар буюу 40 орчим хувиар буурчээ.
Экспортын хэмжээ буурсан ч гэсэн манай улсын нүүрс олборлолт 2008 онтой харьцуулахад гурав дахин өсчээ.
3. ТӨРӨӨС ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРТ БАРИМТЛАХ БОДЛОГОД НҮҮРСНИЙ САЛБАРЫГ ДЭМЖСЭН ЗААЛТУУД
4. ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУД
Нүүрсний салбарт тулгамдаж буй гурван асуудал байна. Үүнд: дэд бүтэц, үнэ, татвар хураамжууд.
5. НҮҮРСНИЙ ЗАХ ЗЭЭЛ
Тэргүүн ээлжинд БНХАУ. Хятад улсад 20 жилийн хугацаанд Монгол Улс нэг тэрбум тонн нүүрс Хятадад нийлүүлэхээр тохиролцсон. Мөн Япон улс, БНСУ болон Зүүн Өмнөд Азийн бусад улс орнуудад нүүрс нийлүүлэх боломжийн талаар харилцагч талуудтай яриа хэлэлцээр хийж байна.
6. БОРЛУУЛАЛТЫН ҮНЭ: БНХАУ
Өмнөд хөршид нийлүүлж буй нүүрсний хэмжээгээрээ 2013 оны байдлаар 2-т орж байгаа. Гэвч бусад орнуудаас дунджаар 2 дахин бага үнээр нийлүүлж байна. 2013 оны байдлаар коксжих нүүрсний үнийг дунджаар 73 ам.доллараар экспортолж байна.
7. ХЯТАДЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭ, ТЯНЬЖИН ХҮРТЭЛ ТЭЭВРИЙН ЗАРДАЛ
8. НҮҮРСНИЙ САЛБАРЫН ТӨСӨӨЛӨЛ: 2014-2028 он
Энэхүү ирээдүйн чиг хандлага төсөөллийг аж ахуй нэгжүүдийн саналд үндэслэн гаргасан байна. Боомтын хүчин чадлыг уялдуулах шаардлагатай. Ойролцоогоор нэг тэрбум тонн нүүрсийг 20 жилийн хугацаанд экпортлох төлөвлөгөөтэй аж.
Хөгжилтэй орнуудтай эн зэрэгцэхүйц болоход зонхилох үүрэг гүйцэтгэх хөрөнгө оруулагчидтайгаа хамтран ажиллах болно.
Түүнчлэн салбарын сайд Уул уурхайн яамнаас "Нүүрс" хөтөлбөрийг боловсруулж байгаа талаар дээр дурдсан. Энэхүү хөтөлбөрт хоёр шаттай хэрэгжинэ нэгдүгээр шат 2014-2018 он, хоёрдугаар шат нь 2019-2025 он хүртэл хэрэгжих юм.
Мөн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд нүүрсийг угааж баяжуулан чанарыг сайжруулах, нүүрсний ордуудыг түшиглэн цахилгаан станц барьж эрчим хүч экспортлох, Нүүрсний боловсруулалтын түвшинг нэмэгдүүлж шатдаг хий, шингэн түлш, нүүрс-химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, сайжруулсан түлш үйлдвэрлэх чиглэлээр ажиллах талаараа хэллээ.
Энэ бүх асуудлыг шийдвэрлэсний дараа салбарын эрх зүйн орчин урт хугацаанд тогтвортой, ойлгомжтой, өрсөлдөх чадвартай болно, нүүрсний салбарын бүтээмж, өрсөлдөх чадвар нэмэгдэж олон улсын түвшинд хүрнэ. 50-80 сая тонн хүрэн нүүрс боловсруулж нийлэг хий экспортлох төслийг 2017 онд хэрэгжүүлж дуусгах төлөвлөгөөтөй ажиллаж байна, 50 сая тонн коксжих түүхий болон баяжуулсан нүүрс экспортоор гаргана, ойрын ирээдүйд жилдээ нийт 100-130 сая тонн нүүрс экспортлоно, Зорилтыг баялаг бүтээгчид маань хэрэгжүүлж чадна.
Шинэчлэлийн Засгийн газар, Уул уурхайн яам хамтран дэмжиж ажиллана, Монгол Улс гадаад худалдааны бодлогодоо нээлттэй, уян хатан байж хөгжилтэй орнуудтай эн зэрэгцэхүйц болоход зонхилох үүрэг гүйцэтгэх хөрөнгө оруулагчидтайгаа хамтран ажиллах болно гэдгийг гадны хөрөнгө оруулагчдад танилцууллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!