Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/21-НД НИЙТЛЭГДСЭН

“Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-д өөрчлөлт орлоо

ikon.mn
2014 оны 2 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Нийслэлд НИТХ-аас тогтоосон 20 байршилд дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж эхэлсэн юм. 

Харин төсөл хэрэгжих явцад үүсч буй зарим харилцааг боловсронгуй болгож зохицуулах зайлшгүй шаардлага гарч байгаа учраас “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-д нэмэлт өөрчлөлт оруулахаар болжээ. 

Ингэхдээ хуучин журам нь 6 бүлэг 77 зүйл заалттай байсан бол нэмэлт өөрчлөлт орсноор  6 бүлэг 110 зүйл заалттай боллоо.

Журмын нийтлэг үндэслэлд орсон өөрчлөлт
 
ХУУЧИН ХУВИЛБАР
“Гэр хорооллын дахин төлөвлөлт” гэж иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн баталгааг хангах зорилгоор гэр хорооллын газрыг зохион байгуулах, төлөвлөх, барилгажуулах үйл ажиллагааг хэлнэ”  

ШИНЭЧИЛСЭН ХУВИЛБАР
”Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн баталгааг хангах зорилгоор гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааг хэлнэ” 

НЭМЖ ОРУУЛСАН ЗААЛТ

Дахин төлөвлөлтөд оролцогч байгууллагуудын эрх, үүрэг гэсэн бүлэгт “Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар нь Хот байгуулалтын тухай хуулийн 24.2-т заасныг үндэслэн хугацаа сунгахаас бусад газартай холбоотой асуудал, барилга шинээр барих болон өргөтгөх, давхарлах, инженерийн шугам барих, өргөтгөх, шинэчлэх үйл ажиллагааг түр зогсооно” гэсэн заалтыг нэмжээ.

 “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-тай ЭНД дарж танилцана уу.