Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/21-НД НИЙТЛЭГДСЭН

Архивын лавлагаа авах хүсэлтэй иргэд амралтын өдрүүдээр УБЕГ-ыг зорьж болно

Л.Гэгээ, Өдрийн шуудан
2014 оны 2 сарын 21
Өдрийн шуудан
Зураг зураг

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд заасны дагуу дөрвөн хүүхэд төрүүлсэн эхэд II, зургаа болон түүнээс дээш хүүхэдтэй бол I зэргийн одон олгохоор хуульчилсан.

Тэгвэл энэ шаардлагыг хангасан эхчүүд гуравдугаар сарын 1-ний дотор Халамж үйлчилгээний газарт материалаа бүрдүүлж өгөхтэй холбогдуулан УБЕГ-ын архиваас төрсний болон нас барсны лавлагаа авахаар хандах иргэдийн тоо ихэсчээ.

УБЕГ-ын Иргэний баримтын архивын хэлтсийнхэн энэ бямба гаригт 10.00-16.00 цагийн хооронд иргэдэд үйлчлэхээр болжээ.

Тус архивын хэлтэс энгийн үед өдөрт 400 орчим иргэнд үйлчилдэг байсан бол сүүлийн үед ачаалал эрс нэмэгдэж өдөрт дунджаар 600 гаруй иргэнд үйлчлэх болсон байна.

Иймд УБЕГ-ын Иргэний баримтын архивын хэлтсийнхэн энэ бямба гаригт 10.00-16.00 цагийн хооронд иргэдэд үйлчилхээр болжээ. Ингэснээр лавлагаа авах хүсэлтэй иргэд хандаж болох нь.

Түүнчлэн албаны хүмүүс иргэдийг лавлагаа авахаар ирэхдээ төрүүлсэн эхийн болон хүүхдийн овог, нэр, хэдэн хүүхэд төрүүлсэн, хүүхдээ хэдэн онд хаана бүртгүүлсэн /тухайн үеийн засаг захиргааны нэрээр/, хэрэв нас барсан бол нас барсан он cap өдөр, бүртгүүлсэн газар /мөн тухайн үеийн засаг захиргааны нэрээр/ зэргийг зайлшгүй мэдэж ирэх ёстойг анхааруулж байна.

Зураг