Долоохон насандаа оюуны олимпийн дэлхийн аварга болж, эх орныхоо нэрийг дуурсгасан Есөнтөмөрийн Төгстөмөр хүү өдгөө найман настай.
Тэрбээр зургаан настайдаа Азийн аварга болж, долоотойдоо Грекийн Халкидики хотноо болсон “Сурагчдын дэлхийн шатрын аварга шалгаруулах тэмцээнээс хожигдолгүйгээр найман оноо авч /долоон хожил, хоёр тэнцээ/ аварга болсон юм.
Тус тэмцээнд дэлхийн 42 улсын 550 гаруй өсвөрийн шатарчид оролцсон уг тэмцээнд манай улсаас 18 тамирчин оролцож оюуны хүчээ сорьсон юм.
Монгол хүний оюун ухааны гайхамшгийг дэлхиийд гайхуулсан бахдам амжилт гаргасан Есөнтөмөрийн Төгстөмөр хүүгийн мөрөөдөл нь Каспаров, Карпов нар шиг мундаг шатарчин болох гэнэ.
Тэрбээр 2014 оны дэлхийн аварга болохыг зорьж, бэлтгэл сургуулилтаа базаагаад тун завгүй гэнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!