АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өнөөдөр Цагаан ордонд Далай ламыг хүлээн авч уулзана хэмээн Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээлжээ. Энэ уулзалт хэвлэлийнхний хувьд хаалттай болох юм байна.
Өмнө нь 2011 оны долоодугаар сард Далай лам, Обама нар уулзсан нь Хятадын зүгээс эсэргүүцэлтэй тулгарч байсан юм.
Энэтхэгт амьдарч байгаа Далай лам Түвдийг Хятадаас салгахыг эрмэлздэг хэмээн Хятад улс буруутгаад гадаад орнуудын төрийн тэргүүнүүдийг Хятадын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэлж, Буддын тэргүүнтэй уулзахгүй байхыг уриалж байсан юм.
Түүнчлэн Обама Далай лам нар өмнөх уулзалтыг БНХАУ-ын Засгийн газраас улс орны дотоод хэрэгт оролцсон хэрэг гэж үзээд энэхүү уулзалт хоёр талт харилцаа муудах шалтгаан болсон гэж мэдэгдэж байв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!