Оюутолгой уурхайг зорих замд хүзүү, бөхөнд нь гэрэл цацарсан тэмээн сүрэг энд тэндгүй бэлчинэ. Уурхайн орчимд орон нутгийн малчдын мал хүнд даацын болон тээврийн автомашинд дайруулах эрсдэлтэй байнга тулгардаг байна.
Тиймээс Оюутолгой уурхайгаас Гашуун сухайт хүртэлх хатуу хучилттай замын орчимд амьдарч байгаа малчдын тэмээн сүргийг зам тээврийн, ослоос хамгаалахаар гэрэл ойлгогч зүүжээ.
Оюутолгой компанийн Бүсийн хөгжил, нийгмийн харилцааны хэлтсийн ажилтнууд говийн тэмээнүүдийг гэрэл ойлгогчтой болгосноор шөнийн цагаар бэлчиж яваа тэмээн сүрэг жолооч нарт алсаас дохио өгч, зам тээврийн ослоос сэргийлэх боломж бүрдэх аж.
Тэмээн сүргийг гэрэл ойлгогчтой болгох саналыг малчид гаргасан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!