Гаити улсын шүүхийн шийдвэрээр тус улсын дарангуйлагч асан Жан Клод Дювалье хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэргээр буруутгагдаж болзошгүй хэмээн Латин Америкийн хэвлэл мэдээллийнхэн мэдээлжээ.
Ийм шийдвэрийг өчигдөр буюу хоёрдугаар сарын 20-ны пүрэв гаригт Гаитигийн давж заалдах шатны шүүх гаргаснаар 2012 онд анхан шатны шүүхээс Дювальегийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг шалтгаанаар яллах боломжгүй гэсэн шүүхийн тогтоол хүчингүй болсон юм.
Гаитид “Бэби Док” хочоороо алдартай Дювалье 25 жилийн цөллөгөд явсныхаа дараа 2011 онд арал дээр иржээ. Хуулийн байгууллагууд дарангуйлагч асныг арлын улсыг орхиж явахг хориглосон бол Прокурорын газар түүний эсрэ эрүүийн хэрэг үүсгэжээ.
Удалгүй Гаитигийн хэсэг иргэд Дювалье төр барьж байх үедээ хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэ үйлдсэн энэ заалтаар хэрэг үүсгэх нэхэмжлэл гаргажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!