Татварын Ч.Гансүх нарт холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр Цагдан хорих 461 дүгээр ангид дөрөв дэх өдрөө үргэлжлэв.
Үндэсний татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Гансүх, Төсвийн орлогын хураалтын тасгийн дарга Ч.Энхбат, тус газрын хэлтсийн дарга, байцаагчид, Шүүх шинжилгээний төвийн Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн дарга Б.Жаргал нарын 13 хүнийг албан тушаалаа урвуулан ашигласан, улсад их хэмжээний хохирол учруулсан хэргээр буруутган шүүж байгаа юм.
Шүүх хурлын явцын талаар Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн олон нийттэй харилцах мэргэжилтэн Л.Мөнхтуяагаас тодруулахад нийт 21 өмгөөлөгч, есөн шинжээч ажиллаж байгааг хэллээ.
Дугаар шилжих мөчид шүүх хурал үргэлжилж, шүүгчид нотлох баримтыг шинжилж байсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|