Америкд 425 сая долларын жекпот тодорсон тухай Powerball лото мэдээлжээ.
Энэ лоторейг зохион байгуулагчдын мэдээлснээр Америкийн Калифорния мужийн Милпитас хотод зарагдсан тасалбарт жекпот таарсан байна.
Харин хэдэн саяын азтан болсон хүн одоогоор зохион байгуулагчидтай холбогдоогүй байгаа гэнэ.
Түүнчлэн өөр хүмүүст ч энэ тохирол таарсан байж болзошгүй юм байна. Мөн Калифорнид өөр хоёр хүн нэгээс хоёр сая долларын хэмжээтэй дэд шагналуудын эзэд болцгоожээ. Powerball лоторейн жекпот таарсан тохиолдол хамгийн сүүлд өнгөрсөн оны 12 дугаар сард гарсан юм. Үүнээс хойш зохион байгуулагчид 15 удаагийн тохирол явуулснаас хамгийн сүүлийнх нь өнгөрсөн долоо хоногт болжээ.
Сонирхуулахад энэ удаагийн жекпот хэмжээгээрээ АНУ-ын түүхэнд гарсан хамгийн их жекпотоос зургаадугаарт орж байгаа юм байна. Түүнчлэн Powerball лоторейгоос жекпот хожих магадлал 175 саяд нэг тохиолдох магадлалтай байдаг гэнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!