Мэдээллийн технологийн эрин үед цахим ертөнцийн хэрэглээ хүчээ авч байна.
Гэвч хэт их хөгжлийн буруу талд гэмт хэрэг цэцэглэх боломжийг нээж, хүний наймаа, санхүүгийн луйвар, охид бүсгүйчүүд, бага насны хүүхдийг садар самуунд уруу татах, бэлгийн мөлжлөгт өртүүлэх болсныг олон улсын хууль хяналтын байгууллагаас сэрэмжлүүлдэг.
Монголчуудын хувьд ч цахим ертөнц ч өдөр тутмын хэрэглээ болсон. Ялангуяа хүүхэд багачуудын цахим ертөнцийн хэрэглээ сөрөг үр дагаварт хүрч болзошгүй нөхцлийг бий болгоод буйг манай хууль хяналтын байгууллагаас анхааруулсаар байна.
Тиймээс Цагдаагийн ерөнхий газраас АНУ-ын Холбооны мөрдөх товчоо, Ор сураггүй алга болсон, мөлжлөгөд өртсөн хүүхдийн төлөө олон улсын төвтэй хамтран энэ сарын 10-12-ны өдрүүдэд цахим ертөнцөд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, тэдгээрийн төрөл, арга ажиллагааг таних, урьдчилан сэргийлэх зэрэг олон сэдвээр сургалт семинарыг зохион байгуулсан юм.
Энэ үеэр Op сураггүй алга болсон, мөлжлөгөд өртсөн хүүхдийн төлөө олон улсын төвийн Сургалт технологийн газрын захирал Гильермо Абигейлтэй ярилцлаа.
-Санхүүгийн луйвар, садар самуунд уруу татах, бэлгийн молжлөгт ортогсдийг олох хялбар арга нь цахим ертөнц болсон тухай та бүхэн ярьж байна. Шинэ төрлийнх гэж тодотгож байгаа уг хэргүүд олон улсад ямар төвшинд байгааг сонирхмоор байна?
-Олон улс дахь байдлыг ярихаас өмнө цахим ертөнцөд хэн, хэрхэн нэвтэрч байгаа тухай ярилцъя. Цахим орчныг ашиглаж байгаа оролдлогууд Азийн орнуудад сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэх болсон. Судалгаанаас харвал өсөлт нь 25 хувь гэж гарсан. Бусад бүс нутгуудтай харьцуулахад Ази тивд хүн бүр өөрийн мобайл харилцаа холбооны төхөөрөмжтэй байдаг. Эдгээр төхөөрөмж дотор нь цахим ертөнцөд нэвтрэх боломжтой программууд суурилсан. Энэ нь гэмт хэрэгтнүүдэд хэрэгтэй материалууд, түүнийгээ тараах, татаж авах, бусадтай арилжих наймаалцах боломжийг олгодог.
Цахим орчин дэлгэрсэнтэй холбоотойгоор тэнд үйлдэгдэж байгаа гэмт хэргүүд ч олон болсон. Үүний тод жишээ нь хаккердах, санхүүгийн луйвар, залилан гэх мэт бий. Үүн дотроо хүүхдийг оролцуулсан садар самууныг сурталчлах, бэлгийн хүчирхийлэлд автуулахтай холбоотой гэмт хэргүүд зохион ^байгуулалттай гэмт хэргийн дунд дээрээсээ гуравт орж байна.
-Хохирогчид өөрсдөө энэ төрлийн гэмт хэрэгт өртөх эхлэлийг тавьж байна уу?
-Цахим орчин гэмт этгээдэд нэр усгүй, зураг дүрсгүй байх боломжоор хангаад өгчихөж байна. Нөгөө талаар өсвөр насныхан цахим орчноор дамжуулж үзэн ядалтад суурилсан гэмт хэргүүд садар самуун, хар тамхи, мансууруулах бодис зэрэгтэй танилцах боломжийг олгох болсон. Манай төвийн үйл ажиллагааны гол чиглэл хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа интернет ашигласан хэргүүдийг судалдаг. Хохирогчдын хувьд хамгийн бага нь гурван настай хүүхэд бий. Гуравхан настай хүүхдийг хүний ой санаанд оромгүй хэлбэрээр хүчирхийлж байгаа дүрс бичлэгийг интернетэд байрлуулсан байдаг.
Гэмт хэрэгтнүүд эдгээр бичлэг, зураг дүрс бүхий материалуудаа сүүлийн үеийн техник технологийг ашиглаж хоорондоо тарааж түгээдэг.
-Цахим гэмт хэрэгт ихэвчлэн ямар хүмүүс өртөж байна вэ. Өсвөр үе, бага насныхныг задалбал?
-Хүүхдийг нь ангуучилж байгаа, тэднийг гэмт хэргийн бай болгохыг хүссэн хүмүүс эмзэг, анхаарал дутмаг хүүхдүүдийг хайж явдаг. Хүүхдүүд хэзээ ч технологийн хөгжлөөс хоцордоггүй, цуг хөгжиж явдаг. Тиймээс бид хамгийн түрүүнд тэднийг цахим орчинд юу хийж байгааг хянаж байх ёстой. Дурын өсвөр насныхан олон нийтийн сүлжээнд дор хаяж гурван хуудастай байдаг.
Гэвч эцэг эхчүүд энэ тухай юу ч мэддэггүй. Хүүхдүүд цахим ертөнцөд дуртай бүхнээ постолж тавьдаг. Түүнд нь ар гэрийнхэн нь сайн тайлбарлаж байх хэрэгтэй. Бид яг одоо АНУ-д явуулж байгаа компант ажлын сэдэв бол энэ. Хүүхдүүд ч бай томчууд ч бай та аливаа зүйлийг постолж болно. Гэхдээ үйлдлээсээ өмнө маш сайтар бод гэж. Яагаад гэвэл цахим орчинд зураг, бичлэгээ тавьсан бол эргээд түүнийг татаж авах, устгах .ямар ч боломжгүй.
-Цахим орчинд үйлдэл хийхээс өмнө сайтар бодохыг зөвлөж байна. Насанд хүрээгүйчүүд бодохоос илүү сэтгэл хөдлөлдөө автаж постлох нь дийлэнх байх. Үүнээс эцэг эхчүүд хэрхэн сэргийлж болох вэ?
-Эцэг эхчүүдийн түгээмэл алдаа өөрсдийнхөө хэрэглэдэг компыотер, гар утас зэрэг мобайл хэрэгслээ хүүхдийнхээ өрөөнд үлдээдэг, тэдний дэргэд тавьчихдаг. Хүүхдүүд нь түүнийг нь ашиглаад гэмт этгээдүүдтэй холбоо тогтоох боломж бий болгочихдог. Тиймээс хүүхдүүдэд цахим орчинд өөртөө аюулгүй байх аргыг, дэлгэрэнгүй мэдээллийг өгөх ёстой.
Дээр хэлсэнчлэн хамгийн чухал нь интернетэд ямар нэг зүйл постолж тавихдаа маш сайн бод. Өөрийн хувийн мэдээллийг битгий олон нийтэд дэлгэ. Ихэнх олон нийтийэ сүлжээ, цахим хуудсууд аюулгүй байдлын цэстэй байдаг. Түүний нөхцөл журмуудтай танилцаж уншиж байгаарай.
Өорийн найз нар гэсэн хуудсыг байн байн орж харж, шалгаж бай. Та бодит амьдрал дээр аравхан хүнтэй идэвхтэй харилцдаг. Гэтэл найз нарын жагсаалт 2000 давчихсан байдаг. Найзууд ийм олон байх шаардлагатай юу гэдгийг бодох хэрэгтэй. Гэмт этгээдүүд« мөн адил таны нөгөө өнцөгт байгаа. Тэд тантай л адил фейсбүүк хуудсуудаар аялж, таны тавьж байгаа зүйл болгоныг чинь уншиж танилцаж байдаг.
Интернетийг том хүрээлэнтэй зүйрлэж болно. Хүрээлэнд эцэг эхчүүд хүүхэдтэйгээ чөлөөт цагаа өнгөрөөх гэж очдог. Тэд анх очихдоо хүүхдээ гараас нь хөтлөөд танилцуулдаг шиг цахим орчинд нэвтрэх мэдлэгийг ийм маягаар олгох нь чухал юм.
-Сүүлийн үед Сингапур, Филиппин, Малайз зэрэг Азийн улс орнуудын харъяалалтай үл таних фейсбүүк хэрэглэгчид манай улсын иргэдтэй холбоо тогтоох, харилцан мэдээлэл солилцохыг эрмэлзэх болсныг цагдаагийн байгууллагаас анхааруулдаг. Энэ үйлдэл in> голчлон охид бүсгүйчүүд, бага насны хүүхдүүд рүү чиглэсэн гэдэг?
-Энэ бол цахим орчин гэмт хэргийн өдөөлт. Хамгийн гол нь интернет орчноор аюултай, аюулгүй гэмт үйлдлүүд үүгээр дамжиж хийгдэж байгаа тухайд хувь хүн өөрөө ч мэдлэгтэй байх ёстой. Тийм үед урьдчилан сэргийлж, хохирогч болохоос сэргийлж чадна. Монгол Улсын хувьд энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэж олон улсын байгууллагуудтай хамтран сургалт семинар зохион байгуулж байгаа нь нэг алхам урагшилж буй гэсэн үг.
Сургалтын явцад хүмүүсийн хэлж байгаагаар цахим гэмт хэрэгтэй зөвхөн хууль хяналтын байгууллага тэмцэх биш шийдвэр гаргах төвшний хүмүүс хуульдаа зохих шатны өөрчлөлтүүдийг хийх ёстой гэдэг нь харагдсан. Бидний зүгээс мэргэжлийн сургалтуудыг цаашид үргэлжлүүлэх боломжтой. Энэ чиглэлээр Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллахад бэлэн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!