R&B дуучин Рианна 1988 оны энэ өдөр төржээ.
Барбадосст чинээлэг бус айлын охин болж төрсөн тэрбээр төрөлхийн авьяастай бөгөөд нүүрэмгий зангийнхаа ачаар хөгжмийн нэртэй продюсерийн хараанд өртсөнөөр өнөөдөр дэлхий нийтээр түүнийг мэдэх болтол нэрд гарсан.
Дуучин бүсгүй сайн дуучин, шоу ертөнцийн цовоо сэргэлэн гүнж гэдгээр бус хувийн амьдрал, зан төлвийн байдлаар ч байсхийгээд олны анхаарлыг татаж байдаг.
Тухайлбал тэрбээр биеэрээ дүүрэн шивээстэй. Ямар нэг таатай, таагүй үйл явдал тохиолдох юм бол түүний дурсгал болгож биеийнхээ энд тэнд хийлгэж орхидгоороо алдартай.
Нэг талаар сонирхолтой нөгөө талаар гаж зантай.
Рианна найз залуу гурвыг ч сольсон гэдгийг түүний шүтэн бишрэгчид анддаггүй.
Хип хоп дуучин Крис Браун, сагсан бөмбөгч Жей Ар Смидт, дуучин Ашер нар түүний хан хүүгээр тодорч байлаа. Харин өдгөө тэрбээр ганцаараа байгаа гэнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!