Дорнод аймгийн Халх голын Сангийн аж ахуй 1986 онд 40.0 мянган га эргэлтийн талбайд тариалалт хийж манай улсын томоохон аж ахуйн нэг байсан. Энэ сангийн аж ахуй нэг га талбайгаас 1976 онд 13,5 цн, 1984 онд 24,4 цн ургац хураан авч байжээ.
Тус сангийн аж ахуй хувьчлагдаж газар тариалангийн үйлдвэрлэл буурснаар 2009 онд 6170 га эргэлтийн талбайд (тариалалт 2670 га, уринш 3500 га) тариалан эрхэлж байсан.
Монгол улсын Засгийн газрын 97 дугаар тогтоол 2010 оны дөрөвдүгээр сард гарч Дорнод аймгийн Халх голын бүс нутагт Хөдөө аж ахуйг сэргээн хөгжүүлэх төсөл хэрэгжүүлсэн юм. Ингэснээр 2013 оны байдлаар 13 аж ахуйн нэгж иргэн 20,0 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 37883 га эргэлтийн талбайг газар тариалангийн зориулалтаар ашиглаж байна.
| Аж ахуйн нэгжийн нэр | Эргэлтийн талбай /га/ | тарьсан | уринш | |
|---|---|---|---|---|
| 1 | Дорнод гурил ХХК | 4000 | 2000 | 2000 |
| 2 | Үйзэн тал групп ХХК | 3070 | 1070 | 2000 |
| 3 | Үйзэн тал групп ХХК | 2030 | 2030 | |
| 4 | Мөнх тал ХХК | 4600 | 3400 | 1200 |
| 5 | Алтай групп | 16450 | 11450 | 5000 |
| 6 | Монголын алт ХХК | 980 | 980 | |
| 7 | Нью -Ариг-Ус ХХК | 3800 | 3000 | 800 |
| 8 | Булгадайн хишиг ХХК | 450 | 250 | 200 |
| 9 | Соёмбо буудай ХХК | 1100 | 1100 | |
| 10 | Халх голын Загвар аж ахуй | 163 | 163 | |
| 11 | БД ХХК | 300 | 300 | |
| 12 | М.Нордог иргэн | 140 | 140 | |
| 13 | Д.Ганбаатар иргэн | 800 | 800 | |
| 37883 | 25420 | 12463 |
ХХААХҮЯам, БНСУ-ын КОИКА олон улсын хамтын ажиллагааны байгууллагын буцалтгүй тусламжаар 200 га талбайд усалгаатай тариалан, эрчимжсэн мал аж ахуй хосолсон Загвар аж ахуйг байгуулж энэ онд ҮХААЯ-нд хүлээлгэж өгөх юм байна.
ҮХААЯ-ны Халх гол төсөл нь тус Загвар аж ахуйг Улсын үрийн аж ахуйн чиглэлээр ажиллуулах юм.
200 га талбайд усалгаатай тариалан, эрчимжсэн мал аж ахуй хосолсон Загвар аж ахуйг байгуулж энэ онд ҮХААЯ-нд хүлээлгэж өгөх юм байна.
Тариалангийн тухай хуульд зааснаар атар газрыг тариалангийн газар болгох талаарх саналыг сумын Засаг дарга хянаж нэгтгэн, аймгийн ИТХ-д танилцуулж, дүгнэлт гаргуулсны үндсэн дээр ҮХААЯаманд уламжилж Засгийн газраар хэлэлцүүлж, дүгнэлт гаргуулан шийдвэрлэдэг учиртай.
Иймд Халхголын бүс нутагт Солонгосууд 330 мянган га талбайг тариалангийн зориулалтаар авсан гэдэг нь ор үндэсгүй мэдээлэл ажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!