Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/19-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатар унадаг дугуйн замтай болох эхлэл тавигдлаа

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 2 сарын 19
iKon.MN
Зураг зураг

2013 онд Монголын Залуучуудын Холбоо, Монголын авто замчин залуучуудын холбоо, Дугуйн холбоо зэрэг байгууллагууд хамтран “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг хэрэгжүүлэхээр ажлаа эхлүүлээд байгаа.

Эдийн Засгийн Хөгжлийн сайд Н.Батбаяр “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг дэмжиж,  хамтран ажиллахаа мэдэгдсэн байна.

Тэгвэл дээрх байгууллагын төлөөллүүд болон төслийн багийнхан “Гудамж  төсөл”-ийн хамт олонтой уулзаж санал солилцсон байна.

Энэ үеэр Эдийн Засгийн Хөгжлийн сайд Н.Батбаяр “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг дэмжиж,  хамтран ажиллахаа мэдэгдсэн байна.

Эхний ээлжинд Богд уулын арын замыг давхар дугуйн замтай болгох юм байна. Цаашдаа нийслэлд шинээр унадаг дугуйн зам барьж байгуулах ажлыг “Гудамж төсөл”-тэй уялдуулан ажиллахаар болжээ.

Ямартай ч “Унадаг дугуйтай Улаанбаатар” төсөл биелэлээ олж Нийслэл хот маань унадаг дугуйн замтай болох эхлэл тавигдлаа.