Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/06-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатарт унадаг дугуйн замтай болоосой

Х.Алтанзагас, iKon.mn
2013 оны 11 сарын 6
iKon.MN
УИХ-ын гишүүн, УИХ дахь залуучуудыг дэмжих лобби бүлгийн дэд дарга С.Бямбацогт, МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат нар мэдээлэл хийлээ

Монголын Залуучуудын холбоо “Унадаг дугуйтай Улаанбаатар” төсөл боловсруулснаа УИХ-д өргөн барих гэж байгаагаа өнөөдөр мэдэгдлээ.

УИХ дахь залуучуудыг дэмжих лобби бүлэг байгуулагдаж, уг бүлэгт нийт 41 гишүүн нэгдэн орсоноор бүлгийн даргаар УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж сонгогдон ажиллаж байгаа.

А.Мөнхбат: Нийт 25,521 иргэн унадаг дугуйн замтай болохыг хүсч, төслийг дэмжсэн.

УИХ дахь залуучуудыг дэмжих лобби бүлгээр дамжуулан тус холбоо боловсруулсан төслөө өргөн барих юм.

“Залуучуудын чөлөөт цагийг хэрхэн зөв өнгөрөөх вэ” төслийн хүрээнд МЗХ нэр бүхий 9 байгууллагатай хамтран “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг шинэчлэн боловсруулсан. 
Энэхүү төслийн нэг онцлог нь анх удаа иргэдийн бодитой санал, хүсэлд тулгуурлан хийгдэж байгаа бөгөөд 1 сар орчим хугацаанд иргэд санал хүсэлтээ цахим ертөнцийг ашиглан фэйсбүүк, твиттер хуудсаараа дамжуулж мөн МЗХ-ны байранд биеэр хүрэлцэн ирж өгсөн. Нийт 25,521 иргэн унадаг дугуйн замтай болохыг хүсч, төслийг дэмжсэн хэмээн МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат хэлж байв.

Хэрвээ уг төсөл УИХ-аар дэмжигдэж 2014 оны төсөвт тусгагдаж чадвал Улаанбаатар хотод 3 жилийн дотор 186,7 км унадаг дугуйн зам, 99 иж бүрэн унадаг дугуйн зогсоол шинээр бий болох боломжтой. 

Үүнээс гадна унадаг дугуйн хэрэглээг нэмэгдүүлсэнээр замын түгжрэл, агаарын бохирдлыг тодорхой хэмжээгээр багасгаж, хүүхэд залуучуудыг цаашлаад бүх насныхныг эрүүл, идэвхтэй амьдралд уриалан, амьдралын шинэ зөв хэмнэлийг бүрдүүлэх ач холбогдолтой.

“Унадаг дугуйтай Улаанбаатар” төсөлтэй хамт “Спорт уу, спирт үү” мөн “Авилгын эсрэг би авахгүй, би өгөхгүй” төслийг УИХ дахь залуучуудыг дэмжих лобби бүлгээс танилцуулаад, эдгээр төслийг мөн УИХ-д өргөн барих хүсэлтэй байгаагаа дуулгалаа.