Цаг уур, орчны шинжилгээний газраас сүүлийн таван өдрийн буюу 12 дугаар сарын 13-18-ны өдрийн агаарын чанарын шинжилгээг мэдээллээ.
Улаанбаатар хотын агаарын чанар хэмжих 19 цэгт хүхэрлэг хийн агууламж байнга давсан үзүүлэлттэй гарч байгаа ба сүүлийн таван хоногт хүхэрлэг хий (SO2) нь 34-506 мкг/м3 хооронд хэлбэлзэж 1-р хороолол, Толгойт, Баянхошуу орчимд хамгийн өндөр агууламж илэрчээ. 12 дугаар сарын 16-ны өдөр Баянхошуу орчимд агаарын чанарын стандартаас 10.1 дахин их байсан байна.
Азотын давхар исэл (NO2) нь 8-158 мкг/м3 хооронд хэлбэлзэж 1-р хороолол, 100-н айл, Толгойтод хамгийн өндөр агууламж илэрчээ. 12 сарын 17-ны өдөр Толгойт орчимд агаарын чанарын стандартаас 3.1 дахин их байсан байна.
РМ10 тоосонцор нь 30-433 мкг/м3 хооронд хэлбэлзэж 1-р хороолол, Хайлааст, Шархад орчимд хамгийн өндөр агууламж илэрчээ. 12 дугаар сарын 16-ны өдөр Хайлааст орчимд агаарын чанарын стандартаас 4.3 дахин их байсан байна.
РМ2.5 тоосонцор нь 11-567 мкг/м3 хооронд хэлбэлзэж 1-р хороолол, Хайлааст, Баянхошуу орчимд хамгийн өндөр агууламж илэрчээ.12 дугаар сарын 14-ний өдөр Нэгдүгээр хороолол орчимд агаарын чанарын стандартаас 11.3 дахин их байжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!