Улаанбаатар хотын хүнсний зах, худалдааны төв, хүнсний үйлдвэрт хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналт шалгалт хийж байгааг НЭМГ-аас мэдээлэв.
Мөн шинэ жилийн баярын хүлээн авалт зохион байгуулж байгаа газруудад хоол хүнсээр дамжих халдварт өвчнөөс сэргийлэх хяналт хийж, мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байгаа аж.
Харин хүүхдэд бэлэг сонгохдоо чипс, чихэр, хийжүүлсэн ундаанаас татгалзах, хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын хугацаа, сав баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг сайтар шалгаж, худалдан авалт хийхийг зөвлөлөө.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!