Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/19-НД НИЙТЛЭГДСЭН

Мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдэх нь нэмэгдэв

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 2 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Цагдаагийн байгууллагад  өчигдөр иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1430 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 41 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж, 36 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ.

Мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдэх хэрэг энэ сард хоёр гарсан нь өнгөрсөн сарынхаас нэмэгдэж байна.

Нийслэлд бусдын биед гэмтэл учруулах нэг, хулгайлах ес, булаах нэг, танхайрах зургаа, бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан нэг хэрэг гарсан бол  мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдсэн хэрэг ч гарчээ.

Харин зам тээврийн хэрэг 14, зам тээврийн осол ес гарч, 17 хүн гэмтсэн байна.

Дашрамд дурдахад, сүүлийн үед мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдэх хэрэг ихсэх хандлагатай болсон аж. Өнгөрсөн нэгдүгээр сард энэ төрлийн хэрэг нэг гарсан бол энэ сард хоёр ч удаа гарлаа.