Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/18-НД НИЙТЛЭГДСЭН

14 дэх Ерөнхий сайд асан Д.Содном залуучуудтай уулзана

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 2 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд, нэрт эдийн засагч, Сангийн сайд, Төлөвлөгөөний хорооны дарга, Сайд нарын зөвлөлийн дарга зэрэг хариуцлагатай албуудыг хашиж байсан Думаагийн Содном энэ сарын 19-ний өдөр буюу маргааш 18:00 цагт Монголын Залуучуудын Холбооны нээлттэй танхимд “Хутагтын нутгийн залуустай уулзах уулзалт” хийнэ.

Уг уулзалтыг Улаанбаатар хот дахь Дорноговь аймгийн залуучуудын холбоо зохион байгуулж байгаа бөгөөд уулзалтанд оролцох хүсэлтэй хэн бүхэн ирж болох юм байна. 

МЗХ-ны дэргэдэх салбар холбоодуудаас нутаг нутгийн алдартнуудтай хийх уулзалтыг зохион байгуулдаг бөгөөд урьд нь Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров, МУ-ын Гавъяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, МУГЖ Ц.Түвшинжаргал зэрэг алдартнууд оролцож байжээ.