Засгийн газар өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаараа “Ойн цэвэрлэгээ” хөтөлбөрийг баталсан. Учир нь улсын хэмжээнд зайлшгүй цэвэрлэх шаардлагатай хоёр сая га газар байгаа юм.
Ийнхүү хөтөлбөр батлагдсантай холбогдуулан БОНХЯ-аас ой цэвэрлэх ажлын бэлтгэл ажлыг эхлүүлсэн байна. Энэ талаар БОНХЯ-ны ойн судалгаа хөгжлийн төвийн дарга С.Гантулгаас тодрууллаа.
-“Ойн цэвэрлэгээ” хөтөлбөрийн хүрээнд бэлтгэл ажлыг хэлүүлсэн гэж дууллаа. Эхний ээлжинд аль аймагт цэвэрлэгээ хийх вэ?
-Ойн цэвэрлэгээний ажлыг Төв аймгийн Мөнгөнморьт, Батсүмбэр, Сэлэнгэ аймгийн Мандал, Ерөө, Хүдэр сумдаас эхлүүлэхээр анхан шатны бэлтгэл ажилдаа ороод байна.
Цалингийн хэмжээг бид хэлэх боломжгүй тухайн гэрээ байгуулсан компани шийднэ.
-Тус сумдад нийт хэчнээн га газар цэвэрлэх үү?
-159 мянган га газар цэвэрлэнэ.
-Цэвэрлэгээг яг хэзээ эхлүүлэхээр болсон бэ?
-Яг тэднээс гэсэн тов гараагүй байна. Гэхдээ энэ ондоо багтаана. Түүнчлэн цэвэрлэгээг эхлүүлэхийн тулд урьдчилсан олон ажлыг эхлүүлэх хэрэгтэй байгаа. Тухайлбал, цэвэрлэгээ хийх ажилчдыг сургаж, бэлтгэх хэрэгтэй байна. Иймд ажилгүй иргэдийг сургалтад хамруулахаар маргаашнаас хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр зар цацна.
-Өөрөөр хэлбэл, ажилгүй иргэдийг ойн цэвэрлэгээнд оролцуулж, цалинжуулна гэсэн үг үү?
-Тийм ээ. Нийслэлд болон орон нутагт ажилгүй хүмүүс их байна шүү дээ.
-Сургалтыг яг хаана, хаана зохион байгуулах вэ?
-Нийслэлд ШУТИС-ийн харьяа Ой модны сургалтын хүрээлэнд, орон нутагт Зүүн хараагийн МСҮТ-д явуулахаар болсон.
-Ойн цэвэрлэгээнд хамрагдсан ажилчдын цалин хөлс хэр байх бол?
-Цалингийн хэмжээг бид хэлэх боломжгүй тухайн гэрээ байгуулсан компани шийднэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!