МУИС-ийн бүтцийн өөрчлөлттэй холбоотой асуудлаар өчигдөр “Улаанбаатар их сургууль”-ийн багш нар мэдээлэл хийлээ.
Тус сургуулийн багш нар өмнөх Засгийн газрын үед гаргасан дээрх шийдвэр нь ашиг сонирхлын зөрчилтэй байсан. Тодруулбал, “Улаанбаатар их сургууль”-ийг МУИС-тай нэгтгэсэн нь алдаа гэсэн юм.
“Улаанбаатар их сургууль”-ийг МУИС-тай нэгтгэсэн нь алдаа.
Түүнчлэн эрх баригчид дээрх шийдвэрийг гаргахдаа ямар нэг судалгаа шинжилгээ хийлгүйгээр МУИС-ийн Удирдах зөвлөлийн 2013 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдрийн 04 болон 05 тоот тогтоолоор ‘Улаанбаатар их сургууль”-ийг бүхэлд нь задлах улмаар удирдлага, санхүүг нь шууд зогсоож, салбар нэгжүүдийг тараах шийдвэр гарсан.
Иймээс энэ шийдвэрээ эргэж харах ёстой гэсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!