Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Бүдээ: Түнхний мултралыг эрт оношлох тусам хурдан эдгэрнэ

Р.Оюун
2014 оны 2 сарын 13
Зууны мэдээ
Зураг зураг
Түнхний мултралыг эрт оношлох тусам хурдан эдгэрнэ

Сүүлийн үед хүүхдүүдийн дунд тулгуур хөдөлгөөний гаж хөгжил тэр дундаа түнхний үений төрөлхийн дутуу хөгжил, түнхний төрөлхийн мултрал нэмэгдэж байгаа.

Энэ талаар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хүүхдийн гэмтэл согогийн төвийп удирдагч, Эрүүл мэндийн яамны Согог судлалын ерөнхий зөвлөх, Монголын гэмтэл согогийн нийгэмлэгийн тэргүүн, тэргүүлэх зэргийн мэс засалч, зөвлөх эмч, анагаах ухааны доктор, профессор Б.Бүдээтэй ярилцлаа.

-Сүүлийн үед түнхний мултралтай хүүхэд олон торж байна. Энэ нь юутай холбоотой гэж та бодож байна?

-Бусад оронтой харьцуулахад манай улсын хүн ам цөөн мөртлөө түнхний төрөлхийн мултрал элбэг тохиолддог согог. 1976 онд Г.Дэмид багш маань анагаах ухааны докторын зэрэг хамгаалахдаа “Манай оронд жилд 200 гаруй хүүхдэд түнхний төрөлхийн мултрал тохиолдож байна” гэж судалгаандаа бичсэн байдаг. Сүүлийн жилүүдэд түнхний төрөлхийн мултрал 200-300 орчим байна.

Хүн амтайгаа харьцуулахад нэмэгдээгүй. Хүүхдийн түнхэнд гурван төрлийн эмгэг согог тохиолддог.

Нэгдүгээрт, түнхний төрөлхийн мултрал, хоёрдугаарт, дунд чөмөгний хүзүүний гаж хөгжил явагддаг.

Гуравдугаарт, дунд чөмөгний толгой хожуу буюу 5-11 насанд хайлж үхжил явагддаг. Түнхэнд тохиолддог гурван ийм эмгэг согогоор хүүхэд насандаа догол orr, ирээдүйдээ хөгжлийн бэрхшээлтэй болдог. Тиймээс ийм гурван эмгэгээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Түнхний төрөлхийн мултралыг эхийн хэвлийгээс дөнгөж гарангуут, мөн түнхэнд дутуу хөгжил байгаа эсэхийг эхогоор оношлоод дутуу хөгжлийг тодорхой хугацаанд эрүүлжүүлэх шаардлагатай байдаг.

-Түнхний мултрал ямар үед удамшдаг юм бэ. Хүүхдийг эхийн хэвлийд байхад нь оношлож болдог уу?

-Олон зүйлээс удамшдаг. Би удам судлаач биш болохоор шалтгааныг нь сайн хэлж мэдэхгүй байна. Дэлхий нийтээр түнхний мултрал удамшдаг, механик юм байна гэдгийг судалсан. Эмгэг мултрал нь төрсөн хойноо хожим нь олдмол болдог. Өндөр хөгжилтэй Япон, Германд эхийн хэвлийд байхад нь хэт авианы тусламжтайгаар оношлож, төрөх тасгийн хажууд нярайн ортопед эмч бэлтгэгдсэн байдаг. Тэр эмч нь үзээд төрөхөөс гарахад нь зөвлөгөө өгнө. Гарсных нь дараа өрх дээрээ ортопед эмчтэй. Гэтэл манайх өнөөдөр өрх байтугай дүүрэгт ортопедийн эмчгүй байна.

Бидний зорилт бол сургалт явуулья гээд олон санал гаргасан байгаа. Хэрэв сургалтад хамрагдаад хүүхдийн ортопед эмчтэй болно гээд дүүргүүд хүнээ ирүүлбэл сургахад бэлэн байна.

Сургалт зохион байгуулаад улсын хэмжээнд аймгууд болон дүүрэг, өрхөд нэг нэг эмчтэй болчихвол түнхний мултралаас урьдчилан сэргийлж чадна. Одооноос дүүргүүд дээр гэмтлийн 10-15 ортой тасагтай болчихвол жилд 10-19 хүнийг гэмтлийн эмчээр бэлтгэж тэнд байрлуулах бодолтой байгаа. Мэргэжилтнүүдээ бэлдсэн байгаа. Хүүхдийн ортопедийн эмч бэлтгэх эрхээ аваагүй байна.

Бид Эрүүл мэндийн яаманд саналаа гаргаад хүүхдийн согог заслын эмч бэлдэе гээд программаа гаргаад бүх юмаа батлуулсан байгаа. Одоо ганцхан зөвшөөрлүүд нь ирвэл хүүхдийн мэргэжилтэн бэлтгэх боломжтой. Хэрэв тэгвэл гурван өвчнөөсөө урьдчилан сэргийлнэ.

Түнхний мултралыг эрт оношлох тусам хурдан эдгэрнэ

-Ямар хугацаанд эрүүлжүүлэх вэ?

-Эхний зургаан сард хүүхэд эрүүл болсон байвал түүнээс хойш долоо, найман сартайгаасаа сууж, мөлхөж, хөлд орох бэлтгэлээ хийж байгаад нэг нас нэг сартайдаа босвол хүүхэд хэвийн явах боломжтой.

Сүүлийн жилүүдэд энэ гурван өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд эрт дутуу хөгжилтэй байхад нь эмчилгээнд авч байгаа. Түнхний үений дутуу хөгжлийг урьдчилан сэргийлэх эмчилгээ хийснээр дунд чөмөгний хүзүүний гаж хөгжил явагдах, дунд чөмөгний толгой хайлах эмгэгээс бүрэн сэргийлнэ. Мөн түнхийг мултрахаас өмнө хүүхдийг хамгаалах боломжтой болж байгаа юм.

Төрөлхийн түнхний мултрал нь төрсний дараа дутуу хөгжилтэй төрснөөс хамааралтайгаар хүүхдийн гаж хөгжил явагддаг. Төрөхдөө дутуу хөгжилтэй байгаад тэр нь мултрал руу Шилжинэ.

Эсвэл эмгэг рүү хөгжинө. Түнхний дутуу хөгжил байгааг эрүүл хөгжүүлэх үү, гаж хөгжүүлэх үү гэдгийг шийдэх ёстой. 1997, 1998 оноос нярай хүүхдийг эхний гурван сарын дотор мь эхогоор оношлож эхэлсэн. Энэ үед нь оношлочихвол таван сартайд нь бүрэн эмчлэх боломжтойг судалгаагаар тогтоосон. Түнхний дутуу хөгжлийг 2005 оноос эрчимтэй урьдчилан сэргийлж дөрөөвчинд оруулсан. 

-Хүүхдэд дөрөөвч хийснээр ямар нөлөө үзүүлдэг юм бэ?

-Түнхний дутуу хөгжилтэй хүүхэд бүрт дөрөөвч хийдэг. Дөрөөвч нь бидний хийсэн зүйл биш. Чехын эрдэмтэн Павлик хийсэн. Дөрөөвчийг протезийн үйлдвэр хийдэг. Протезийн үйлдвэрийн мэргэжилтнүүд нь Оросын протезийн үйлдвэрт суралцаж ирсэн мэргэжлийн хүмүүс байдаг. Протезид хийж байгаа бүх бүтээгдэхүүнийг ортез гэдэг. Ортез бүтээгдэхүүний дотор дөрөөвч нь хамгийн чухал хүүхдийн эмчилгээний нэг болдог. Түнхний мултралаас хагалгаа хийлгэх эсвэл дөрөөвч зүүж эмчлэгддэг.

Хүүхдүүд оношлогдохгүй яваад оройтдог. Яагаад эрт оношлогдохгүй байна гэхээр манай орны зам харилцаа, дэд бүтэц муугаас холын аймгийн хүүхдүүд сум, багаас оройтож ирдэг. Сүүлийн үед хүмүүс телевиз, радио, сонин хэвлэл, компьютерээс мэдээлэл их авч байна.

Тиймээс эрт илрүүлж олон хүүхэд дөрөөвч зүүхээр иргэд түнхний мултрал ихэссэн гэж ойлгодог. 1990-ээд оны эхээр долоо хоногийн дөрвөн өдөр түнхний хагалгаа хийдэг байсан нь саяхан. Тэгвэл одоо долоогоос 14 хоногт нэг түнхний хагалгаа хийдэг болсон. Энэ нь их хэмжээгээр буурсан гэсэн үг. Энэ хэрээр эрт оношлогдож байна.

-Түнхний мултралын талаар хийсэн судалгаа байдаг уу?

-1998 онд хийсэн судалгаагаар түнхний мултралын эмчилгээний 79.6 хувь нь мэс заслын аргаар эмчлэгддэг байсан бол 2003 онд 28.2 хувийг эзэлж бусад хувь нь татлага, эвийн зэрэг мэс заслын бус аргаар эмчлэгддэг болсон. Түнхний мултралыг хэдий чинээ эрт оношлоно төдий чинээ эмчилгээний үр дүн сайн, хагалгаа хийлгүйгээр ээж нь тэвэрч байгаад эдгээнэ гэсэн үг.

-Ямар тохиолдолд мэс засал хийдэг юм бэ?

-Түнхний мултралын хүнд хэлбэрүүд байдаг. Нэг наснаас дээш оношлогдсон тохиолдолд ихэвчлэн хийдэг. Нэг настайгаас оношлогдоод хоёр настайгаас татлага эмчилгээ хийдэг. Татлага эмчилгээгээр зарим түнхний мултрал орбод хөгжчихдөг. Зарим орохгүй тохиолдолд хагалгаанд оруулах заалттай. Түнхний мултралын мэс заслыг 2-5 насанд хийнэ. Зургаан нас хүрвэл хийхгүй орхино. Өөр арга байхгүй.

Энэ хүүхэд насан туршдаа хөгжлийн бэрхшээлтэй болно гэсэн үг. Яагаад гэвэл энэ насанд хагалгаа хийсэн, хийгээгүй үр дүн муутай. Тэгэхээр энэ насанд хүргэхгүйн тулд эцэг, эхчүүд хүүхдээ эрт оношлуулах ёстой. Таваас дээш насанд нэг талын түнхний мултрал байвал хагалгаа хийдэг. Яагаад гэвэл манай оронд тохиолдол нь их байдаг.

Ирээдүйд хиймэл үе-суулгах учраас мултархай ч гэсэн явж байгаад хиймэл үе суулгахад үр дүн муутай. Учир нь хиймэл үе нь мултраад уначихдаг. Өмнө нь хагалгаа хийсэн байхад хиймэл үе хийхэд ядаж булчин, шөрмөс нь зөв байрлалтай болчихсон байдаг. Тиймээс хиймэл үе суулгах боломжтой. Дөнгөж төрсний дараа ээж хүүхдээ хажуу тал дээрээ зөв тэврээд ачаалал өгөхгүй байвал эдгэрэх боломжтой.

Хүүхэд төрөнгүүтээ мэлхий шиг байх ёстой. Гэтэл манайхан хоёрыг нь уяад эсвэл цаг нь болоогүй байхад гишгүүлснээс механик түнхний мултралд ордог. Эхийн хэвлийд байхдаа өгзгөөрөө, хөндлөн байрласнаас хамааран төрөлхийн мултралтай төрдөг. Гэхдээ удамшлын биш учраас эмчилгээ авахдаа хурдан.

-Ээжүүд хийсвэр хийлгэх нь хүүхдийг түнхний мултралтай төрөхөд нөлөөлдөг гэх юм. Энэ үнэн үү?

-Энэ ёстой худал. Т өрөх үйл явцтай түнхний мултрал ямар ч хамаагүй. Ээж нь төрүүлж байсан ч түнхний мултралтай тордог гэж ойлгож болохгүй. Эхийн хэвлийд байхдаа шахагдаж буруу байрласан, умайн хавдартай байсан ч юм уу, ураг хэт том, бага жинтэй байх нь хүүхдэд эмгэг согогийн эхлэл.

Тухайлбал, тархины гэмтэл, бүх эрхтэн систем дутуу хөгжсөн учраас зүрх нь цоорхой, түнх нь мултархай, тархины саажилттай гардаг. Тиймээс хүүхдийг бүрэн ес, арван cap тээх хэрэгтэй. Эрүүл ээжээс эрүүл хүүхэд гарна. Тиймээс ээжийг сайн хянах ёстой.

-Хараад байхад эрэгтэй хүүхдээсээ илүү эмэгтэй нь олон байх юм. Энэ нь охид том болоод хүүхэд төрүүлэхэд ямар нэг хүндрэл гарах болов уу?

-Ер нь охидуудын түнхний мултрал элбэг. Үүнийг дэлхий нийтээр баталсан. Манайд зургаан охин түнхний мултралтай төрөхөд нэг эрэгтэй түнхний мултралтай төрдөг. Тэр бүү хэл түнхний мултрал нь зүүн талынх элбэг байхад баруун тал нь цөөн тохиолддог. Хоёр талын түнхний мултрал байхад зүүн нь арай бага, баруун нь бүр бага байдаг. Манай улсын бүс нутгийн хувьд ч өөр өөр тохиолддог.

Өнөөдөр хүүхдийг төрөнгүүт нь өлгийддөг газар монголоос өөр байхгүй байгааг олон улсын хурал дээр харуулж байсан. Түнхний эмгэгтэй хүн төрөхөд ямар ч асуудал байхгүй. Аарцагны яс байж байна түүний гадна талд байгаа дунд чөмөгний толгой нь гадагшаа гарсан болохоос торөхөд ямар ч асуудал байхгүй. Түнхний мултралтай эх хүүхэд тээхэд хүндэрч, ачаалал егснөөс бие нь өвддөг.

Түүнээс аарцагны ясны гадна талд байрладаг в дунд чөмөгний толгой гадагшаа гарсны төлөө хүндрэлтэй төрнө гэсэн зүйлгүй. Түнхний мултралтай хүүхнүүд өөрөөрөө төрсөн, гурван хүүхэд гаргасан ч байдаг. Өөрөө түнхний мултралтай болохоор хүүхдээ үзүүлье гээд дутуу байвал эрүүлжүүлдэг.

-Та энэ мэргэжлээрээ хэдэн жил ажиллаж байна вэ?

-Би гэмтлийн эмчээр 1973 оноос өнөөг хүртэл, хүүхдийн гэмтэл согогийн чиглэлээр 1989 оноос хойш өнөөдрийг хүртэл ажиллаж байна. 40 жил мэс заслын ширээний ард зогсоно гэдэг амаргүй. Мэс заслыг ганцхан газар хийхгүй.

Толгойноос хөл хүртэл бүх хагалгааг хийнэ. Одоо бүх юм тусдаа болж. Бидний хувьд алтан үеийн эмч нарыг дагалдаж явсан учраас бүгдийг нь хийж сурсан. Одооны залуучуудыг харахад хүний мөс, зан чанар, нийгэм их өөрчлөгдсөн байна. Манайхан таван минут хүлээж чадахгүй хашгирч загнадаг. Зөвхөн өөрийнхөө хүүхдийг үзүүлэхийн тулд элдвээр хэлж хараадаг.

Ийм нөхцөлд энэ залуу эмч нар яаж ажиллана даа гэж санаа зовдог. Бидний үед хүнийг хүндэлдэг байсан. Тав зургаан жил хүүхдийнх нь төлөө зүтгэж зүтгэчихээд сайн үр дүн гарахгүй болохоор гомдол тавиад энд тэнд бичээд л явдаг. Энэ болгонд эмзэглээд ч яах вэ. Ер нь алдаагүй хүн гэж хаа байх вэ. Хүн их үзэх тусам хэл аманд өртдөг гэдгийг би өөрийн биеэр мэдэрсэн.

-Эцэг, эхчүүдэд хандаж зөвлөгөө өгөхгүй юу?

-Аливаа нэг эмгэг согогийг эмчлүүлэхэд шаарддаг дөрөөвчийг тогтмол зүүлгэх хэрэгтэй. Дутуу хийснээс 3-4 жилийн дараа нөгөө хүүхдийн маань хөл болохгүй байна гээд орж ирэхэд их харамсдаг. Халуурч байгаа хүнд халуун бууруулах эмийг тохирсон тунгаар нь өгдөг.

Үүнтэй адил түнхний мултралын үед дөрөөвч нь хүүхдийг цээжиндээ тэврээд зүүхэд зориулагдсан бүтээгдэхүүн. Хүүхдийг ээж, аав нь хоёр талдаа өөр рүүгээ харуулаад тэврэх ёстой. Эх, үрийн холбоо гэж чухал зүйл байдаг. 0-1 нас хүртэлх хүүхэд бүрэн эдгэрэх боломжтой. Түнхний мултралыг эрт оношлох тусам хурдан эдгэрнэ.

Зураг