Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

Хүрмэнтийн хөндийд оюутны хотхон сүндэрлэнэ

Н.Лхагва, Өдрийн шуудан
2014 оны 2 сарын 13
Өдрийн шуудан
Зураг зураг

-Мөн түүнийг дагуулаад шинжлэх ухааны парк байгуулах гэнэ-

Манай улс хэдэн жилийн өмнөөс боловсролын салбарт иж бүрэн өөрчлөлт хийхээр ярьж, зарим асуудлыг шийдвэрлэсэн билээ.

Тухайлбал, нийслэлийн хот төлөвлөлтийг сааруулах үүднээс их дээд сургуулиудыг оюутны хотхон хэлбэрээр нийслэлээс зайтай байгуулах шийдвэр гаргасан нь олон хүний дэмжлэгийг хүлээж байсан. Тэгвэл тун удахгүй Багануур дүүрэгт олны хүсэн хүлээсэн оюутны хотхоны суурийг тавих нь.

Энэ хотхоныг тус дүүргийн IV-V хорооны нутаг, Хүрмэнтийн хөндийд барихаар товлож байгаа аж. Түүнчлэн оны өмнөхөн оюутны хотхоны ерөнхий төлөвлөгөөг хийж дуусчээ.

Одоо хөндлөнгийн экспертүүд дүгнэлт хийх үлдээд байгаа гэнэ. Хотхоны ерөнхий төлөвлөгөөг тус дүүргийн иргэдэд танилцуулж санал хүсэлтийг нь авсан бөгөөд багануурчууд энэ ажлыг зах зээл өргөжин тэлэх том боломж гэж сайхнаар хүлээж авсан байна.

Төлөвлөсөн ёсоор Багануурт сүндэрлэх оюуны хотхоны шавыг ШУТИС-ийн оюутнууд хичээллэх байраар эхлэх аж. Түүнчлэн тус хотхоныг Инновацийн төв болгохоор зорьж байна.

Багануурт сүндэрлэх оюуны хотхоны шавыг ШУТИС-ийн оюутнууд хичээллэх байраар эхлэх аж.

Энэ төлөвлөгөөг НИТХ-аар оруулаад байгаа ба удахгүй Засгийн газрын хуралдаанаар оруулж батлуулахаар болсон байна. Оюутны хотхоныг Багануурт барих болсон нь ус, цахилгаан, дулаан хангамжийн судалгааг нарийн хийсэн, авто,төмөр зам гээд бүх дэд бүтэц бэлэн байгаа нь хөрөнгө хэмнэх сайн талтай. Нөгөө талаар уул уурхайн мэргэжлээр суралцах оюутнуудад дадлага сургуулилалтын бааз суурь болох гээд олон давуу талтай гэнэ.

Мөн шинжлэх ухааны том парк босгохоор төлөвлөжээ. Их сургуулийн хотхоны ашиглалтын өмнөх захиргааны мэргэжилтэн А.Мөнхдэлгэрээс тодруулахад бид барилгын ажлыг хэзээнээс эхлэх, төсөв хөрөнгө нь батлагдсан эсэхийг тодруулсан. Тэгэхэд “Энэ тухай тодорхой мэдээлэл өгөх боломжгүй.

А.Мөнхдэлгэр: Бид хотхоны загварыг нь захиалга өгөөд хийлгэж байгаа.

Яагаад гэвэл энэ нь Монгол Улсад дээд боловсролын хотхоныг байгуулах бүтээн босголтын томоохон ажил юм. Оюутны хотхон Багануураас хоёр дахин том талбай буюу 1000 га газрыг хамрах бөгөөд 100 мянган гаруй хүн суурьших Улаанбаатарын дагавар хот болохоор төлөвлөж байгаа.

Хот босгоно гэдэг тийм амар ажил биш, гоё орчин, дизайн шийдлийг шингээсэн орчин байх ёстой. Үүн дээр олон төрлийн мэргэжлийн хүмүүс ажиллаж байна.

Удахгүй бүх зүйл шийдлээ олно. Оюутнуудад зайлшгүй хэрэгцээ болсон суралцах таатай бүх орчин нөхцлийг бүрдүүлсэн “оюун”-ыг дээдэлсэн олон орны оюутны хотхонуудын жишгээр байгуулахаар зорьж зураг төсвийг хийж байгаа. Бид хотхоны загварыг нь захиалга өгөөд хийлгэж байгаа” гэсэн юм.

Зураг