НИТХ-ын 2013 оны А/35 дугаар тогтоолоор Улаанбаатар хотод 83 бага сургуулийн газрын байршлыг тогтоож, цэцэрлэг-бага сургуулийн цогцолбор хэлбэрээр барихаар шийдвэрлэсэн. Эдгээрээс энэ онд 16 бага сургууль-цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орох юм байна.
Ашиглалтад орох бага сургууль-цэцэрлэгийн цогцолборууд
Цогцолборын барилга нь нэг маягын загвартай байх бөгөөд 120 хүүхдийн цэцэрлэг, 180 сурагчтай бага сургууль барихаар зураг төслийг боловсруулжээ.
120 хүүхдийн цэцэрлэг, 180 сурагчтай бага сургууль барихаар зураг төслийг боловсруулжээ.
Эдгээр цогцолбор ашиглалтад орсноор боловсролын үйлчилгээ иргэд, сурагчдад ойртож, гэрээсээ 500 метрийн радиус дотор хүүхдүүд сурч хүмүүжих боломжтой болох юм.
Төлөвлөж байгаагаар бага сургууль-цэцэрлэгийн цогцолбор барилга нь:
Зураг, төсөл
Мөн хүүхдийн амрах, хичээллэх бүх өрөөнүүд нар үзэх боломжтой төдийгүй, сургалт хүмүүжлийн барилгын норм дүрмийг мөрдлөг болгон зураг төслийг боловсруулжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!