Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/12-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Содномдорж харцагын барилдах эрхийг дөрвөн сараар хаслаа

Д.Жавхлан
2014 оны 2 сарын 12
Зууны мэдээ
Харцага Ц.Содномдорж

Модон морин жилийн cap шинийн барилдаанд улсын гарьд Б.Гончигдамба зургаагийн даваанд улсын харцага Ц.Содномдоржийг амлан барилдсан.

Энэ барилдаанд харцага Ц.Содномдорж өвдөг шороодсоныхоо дараа учраа бөх Б. Гончигдамбын зүүн гарын мөр, тохойн үений орчимд хөшиж бөх сонирхогч олныг бухимдуулсан юм.

Монголын үндэсний бөхийн холбоо тэргүүлэгчдийнхээ ээлжит бус хурлыг өчигдөр орой хийж Б.Содномдоржийн энэхүү үйлдлийн талаар хэлэлцлээ.

Тус хуралд оролцсон гишүүдийн олонхи нь түүнийг хоёр үйлдэлд нь буруутгаж барилдах эрхийг нь дөрвөн сараар хасах шийдвэр гаргажээ.

Зураг