Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/11-НД НИЙТЛЭГДСЭН

ШИНЭ ДУУ: “Би хүүхэлдэй биш!”

Г.Номин, iKon.mn
2014 оны 2 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “ГҮНЖ” төв, Хөөрхөн Зүрхнүүдийн Аяны залуустай хамтран “ОХИД ХҮЧИРХИЙЛЛИЙН БАЙ БИШ!!!” сэдэвт охидын эрхийн кампанит ажлыг өнгөрсөн арванхоёрдугаар сарын 10-аас энэ оны 3-р сарын 8-ныг хүртэл өрнүүлж байна.

Уг кампанит ажлын хүрээнд хийгдэхээр төлөвлөгдсөн томоохон ажлуудын нэг бол “Охидын эрх”-ийн цоо шинэхэн дуу бүтээх юм. 

“Би хүүхэлдэй биш!” хэмээх охидын эрхийн дууг дуучин Маралжингоо, Honeymoon хамтлаг, rapper Gennie нар хамтран олны хүртээл болголоо.

Мөн дууны видео клипэнд зориулан 4200 охидын хүчирхийллийн эсрэг тэмцлийн бүжиг хийхээр төлөвлөж байгаа ажээ.
 
Энэхүү дуугаар дамжуулан охидыг хүчирхийллээс хамгаалах, хүчирхийллийн эсрэг тэмцэлд охидын оролцоог нэмэгдүүлэх, охидыг хүчирхэгжүүлэх зорилготой юм.

Дууны аяыг Ганг, үгийг Хүний эрхийн тэмцэгчид /Human Rights Activists/ хамтран зохиожээ.