Хайрын баяраар гавьяат жүжигчин Б.Сарантуяа хосуудад зориулан өөрийн театрчилсан тоглолтоо хийхээр болжээ. Түүний үе үеийн шилдэг бүтээлүүдийг тайзан дээр уран сайхны найруулгаар харуулах аж.
Тоглолтын театрчилсан жүжиглэлтийг УДЭТ-ын залуу уран бүтээлчид буюу Д.Ганцэцэг, Г.Дөлгөөн-Аюуш, Н.Баяржавхлан нар тайзнаа амьдруулах юм.
Харин тоглолтын хөгжмийг “Никитон” хамтлагийн хөгжимчид тоглох бөгөөд гитарчин Т.Мөнх-Оргил болон залуу уран бүтээлчид ажиллах ажээ.
“Хайрын бэлэг” тоглолт нь хоёрдугаар сарын 14-нд “Marquee 27” клубт 20.00 цагаас болно. Тоглолтын тасалбарын үнэ 50-80 мянган төгрөг байх гэнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!