Сүхбаатар аймагт гарсан гоц халдварт шүлхий өвчний талаар болон цаашид авах арга хэмжээний талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Сүхбаатар аймгийн Онгон суманд энэ оны 1 дүгээр сарын 27-ноос мэдээлэгдэж, мөн сарын 30-ны өдөр онош нь тогтоогдсон шүлхий өвчнөөр,
Халдварын 6 голомтод одоо 47 өрхийн 183 хүн, 21568 толгой мал байна. Өвчинтэй тэмцэх арга хэмжээнд 293 хүн, 64 тээврийн хэрэгсэл үүрэг гүйцэтгэж, 35000 гаруй мал вакцинжуулаад байна. Онцгой байдлын Ерөнхий газар, Мал эмнэлэг, үржлийн газар, аймагт 24 цагийн шуурхай жижүүр ажиллуулан байнга мэдээлэл солилцож байна.
Түвшинширээ суманд 10 орчим үхэр шүлхийн шинж тэмдэгтэйгээр өвчилсөн тухай мэдээллийн дагуу мэргэжилтнүүд онош тодруулахаар ажиллаж байна. Түвшинширээ нь Хэнтий аймгийн Галшар, Дорноговь аймгийн Дэлгэрэх сумтай хил залгаа оршдог сум тул онош нотлогдвол өвчний халдвар аймаг дамнан тархах эрсдэлтэй юм. Цаашид хүн, мал, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, цагаан зээр болон бусад зэрлэг амьтдын хөдөлгөөнд хяналт тавих, шаардлагатай тохиолдолд зээрээс дээж авч шинжилгээ хийнэ. Мөн Сүхбаатар аймагтай хил залгаа өндөр эрсдэлтэй 6 аймаг, нийслэлийн 4.9 сая толгой малыг 2 удаа дархлаажуулах вакцин, халдваргүйтгэлийн бодис, зүү, хуруу шил, тариур, зүү худалдан авахад шаардлагатай гэж ҮХАА-н сайд танилцууллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!