Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/07-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Бат-Үүл: Хүн бүр суудал дээр сууж үйлчлүүлэхэд 2500 орчим автобус хэрэгтэй

Г.Номин, iKon.mn
2014 оны 2 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл өнөөдөр Эко автобусны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр “Ecobus” үйлдвэрт үйлдвэрлэсэн J-800T загварын евро 4 хөдөлгүүртэй эко автобусыг онцлон танилцуулсан юм.

Уг автобус нь түлш бага хэрэглэдэг тортог бага гаргадаг хэмээн үйлдвэрлэгчид ярьж байлаа. 

Хотын дарга Э.Бат-Үүл энэ үеэр “Нийслэл хотод өнөөдрийн байдлаар том оврын 600 гаруй том оворын автобус үйлчилдэг. Ямар их ачаалалтай байдгийг бид мэднэ шүү дээ. Хүн бүр суудал дээр сууж үйлчлүүлэхэд 2500 орчим автобус хэрэгтэй. Харин тэр олон автобусыг үйлчилгээнд гаргахын тулд зардал багатай, бохирдол бага ялгаруулдаг автобус байх шаардлагатай юм. Тиймээс эх орондоо хямд зардлаар автобус үйлдвэрлэх нь тун чухал” хэмээн ярьж байлаа.

Мөн цаашид Солонгос, Япон зэрэг орнуудаас хуучин автобус оруулж ирэхээс татгалзаж үндэсний үйлдвэрлэлээ дэмжих талаар ярилаа.

“Манай үйлдвэр жижиг цех төдий учраас жил 120 гаруй эко автобус үйлдвэрлэх хүчин чадалтай. Цаашид үйлдвэрээ өргөжүүлэн 150 гаруй инженер, 5000 гаруй ажилтантай үйлдвэр байгуулах төлөвлөгөө гаргаад байгаа” хэмээн Цахилгаан тээвэр компанийн захирал Ч.Жаргалсайхан хэлсэн юм.

Эко автобусны үйлдвэр

Гадны орнуудаас евро 4 хөдөлгүүртэй автобусыг худалдаж авбал дор хаяж 250 мянган ам доллараар авах боломжтой ажээ. Харин Монголд үйлдвэрлэсэн эко автобусны хувьд үнэ нь нарийн тогтоогдоогүй байгаа ч гаднаас худалдаж авснаас хямд байх гэнэ.