Боловсролын салбартай холбоотой хэд хэдэн асуудлаар иргэд “11 11” төвд хандсан байна.
Боловсролын байгууллагад ажиллаж байгаа нярав, нягтлан, тогооч зэрэг ажилчид таван жилийн тэтгэмж авч чаддаггүй. Эдгээр ажилчдад тэтгэмж олгох боломжтой юу гэдгийг тодруулжээ.
Энэ асуултад БШУЯ-наас “Боловсролын хуулийн 43,6 дугаар заалтын дагуу боловсролын салбарын туслах ажилтнуудад 2014 оны 1-р сарын 1-ны өдрөөс эхлэн сум, тосгон, багт 5 жил тасралтгүй ажилласан тохиолдолд 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгож эхлээд байгаа” гэсэн хариултыг өгчээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!