“Утаа хэзээ арилах вэ?” гэсэн асуултанд иргэд төдийлөн ам сайтай хариулдаггүй. Өөрөөр хэлбэл "АРИЛАХ БОЛОМЖГҮЙ" гэж үздэг нь нууц биш. Харин төр засаг, яам агентлаг, мэргэжлийн байгууллагынхан урт, дунд, богино хугацааны ээлжит хөтөлыөрүүд хэрэгжүүлснээр агаарын бохирдлыг 2020 он гэхэд 75-80 хувь буурах боломжтой гэж хариулж байна. Өөрөөр хэлбэл, богино хугацаанд утаагүй зуух, шахмал түлш зэргийг нэвтрүүлж, үүний дараа аажмаар гэр хорооллын өрхүүдийг орон сууцжуулан байгаль орчноо ногооруулах арга замыг хэрэгжүүлэх гэнэ. Үүнд хүрэх гол арга зам нь иргэн бүрийн ХАРИУЦЛАГА гэдгийг ч онцолж байгаа.
Хэвлэлийн хүрээлэн, Эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клубээс өнөөдөр нэгэн хэлэлцүүлгийг зохион байгуулсан. “Утаа хэзээ арилах вэ?” сэдэвт тус хэлэлцүүлгийн зорилго нь өнгөрснийг биш өнөөдрийг харж, агаарын бохирдлыг хэрхэн бууруулах арга зам бийг эрэн хайх байв. Түүнчлэн хэлэлцүүлэгт агаарын бохирдол, утааг бууруулахад гар бие оролцож байгаа төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагын төлөөллүүдийг урьж оролцуулсан нь ач холбогдол өндөр байлаа.
Хэлэлцүүлгийг “Eagle” телевизийн сэтгүүлч Ц.Ганзориг, С1 телевизийн тоймч А.Алтанцэцэг нар хөтөлж, хэвлэл мэдээллийн 30 орчим байгууллагын сэтгүүлч оролцож агаарын бохирдлын талаарх сонирхсон асуултандаа хариулт авсан юм.
Ингээд агаарын бохирдлыг бууруулах тал дээр шат дараатай ажлуудыг хийж байгаа холбогдох салбар байгууллагын төлөөллүүд юу ярьсныг хүргэж байна.

НЗД-ын Экологи, ногоон хөгжил хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ: Иргэний хариуцлагагүй байдал эрүүл мэнд, эдийн засагт нь хөнөөл учруулж байна
Бид сүүлчийн 10 жил утааны асуудлыг ярилаа. Утааг бууруулахын тулд 2011 онд Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог ч байгууллаа. Өнөөдрийн байдлаар 200 тэрбум төгрөг зарцууллаа. Тэр ч бүү хэл гэр дулаалгын туурга, амбаар, утаа зуухыг 92 хувийн хөнгөлөлтөөр иргэдэд тараалаа.
Гэтэл үр ашиг нь бага байна. Яагаад? Иргэд маань хариуцлагагүй байна.
Өөрөөр хэлбэл, иргэдийн хариуцлагагүй байдал эрүүл мэнд, эдийн засаг экологийн хөнөөл учирч байна. Иймээс иргэд маань чиг хандлагаа өөрчлөх зайлшгүй шаардлага бий бөгөөд утаа гаргаж байгаа хүн бүрт хариуцлага тооцдог болох нь зүйтэй юм.
Утааг төр, нэг ААН, нэг иргэн бууруулна гэж ойлгох бус нийтээрээ хөдөлж байж бууруулна гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар 150 мянган утаагүй зуух тараасан байтал үүний 20-30 хувь нь эх үүсвэр дээрээ байхгүй л байна.
Нийслэлийн Агаарын чанарын албаны дарга Ч.Батсайхан: Зөв галлагаа түлшийг 50 хувь хэмнэнэ
-Агаарын бохирдлыг бүрдүүлж байгаа гол эх үүсвэрүүд нь,
Нийт утааны 80 хувийг гэр хорооллоос ялгаруулдаг. Иймд гэр хорооллын иргэдийг зуухаа зөв галлахад сургах хэрэгтэй байгаа. Яахав иргэд маань анх асаахдаа зөв галлачихаад дундуур нь сэргээхдээ дахиад л буруу аргаа хэрэглэж байгаа нь үр дүнг бууруулаад байгаа юм. Хэрэв галлагааг зөв хийвэл,

Ногоон эвсэл ТББ-ын шинжлэх ухааны зөвлөх, физикийн ухааны доктор Л.Дарамсэнгэ: Сэргээгдэх эрчим хүч нэвтрүүлэх хэрэгтэй
-Агаарын бохирдлыг бууруулахад сэргээгдэх эрчим хүч ашиглах нь хамгийн зөв арга. Хэрэв хөрөнгө мөнгийг нь шийдвэрлээд өгвөл бид Герман улсаас тоног төхөөрөмжөө аваад нэвтрүүлэх бүрэн боломжтой. Тэр бүү хэл сэргээгдэх эрчим хүчийг Монголд нэвтрүүлэх тал дээр Германы талаас бага хүүтэй олон жилийн хугацаатай зээл олгож болно гэсэн шүү дээ. Гэтэл манай улсын зүгээс сэргээгдэх эрчим хүчийг өнөө маргаашгүй нэвтрүүлж ашиглах тал дээр нөөц бололцоо нь хүрэхгүй байх шиг байна.
ЭХЯ-ны Түлшний бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Т.Батдогдог: Сэргээгдэх эрчим хүч, цахилгаан ашиглах талаар судалж байгаа
-Сэргээгдэх эрчим хүч, цахилгаан ашиглаж, агаарын бохирдлыг бууруулах талаар бид судалгаа хийж байгаа. Энэ сарын 10 гэхэд судалгааны дүнг Засгийн газарт танилцуулна.
Жишээлбэл, гэр хорооллын халаалтын асуудлыг цахилгаанаар шийдэхийн тулд 10-20 айлын дунд нэг эх үүсвэр суурилуулж болох юм гээд бид туршиж байна. Энэ ажил амжилттай болвол ирэх өвлөөс хэрэгжүүлэх төлөвлөгөө бидэнд бий.
АМХЭГ-ын нүүрсний судалгааны тасгийн дарга Ж.Батбилэг: Хүн, зуух, түлштэйгээ сайн ажиллах хэрэгтэй
-Мэдээж мод, нүүрс түлж байгаа цагт утаа гарсаар л байна. Иймээс хэдүүлээ,

180 мянган өрхийн 140 мянгад нь утаагүй зуух тараасан. Өөрөөр хэлбэл, 80 гаруй хувьд нь зуух хүрсэн байгаа. Харин одоо сайжруулсан түлш хэрэглэе. Түлшний үйлдвэр барья.
Нийслэлийн хэмжээнд жилд 600 мянган тонн сайжруулсан түлш шаардлагатай. Гэтэл бид өнөөдөр 5000 тонныг л үйлдвэрлэж байна. Цаанаа нь хэчнээн дутаж байгааг та бүхэн харж байна шүү дээ.
Түүнчлэн,
Мөн АМХЭГ-аас хурдан асаагчийн тендер зарласан. Тендерт оролцох хүсэлтэй иргэдийн материалыг ирэх тавдугаар сарын 20 хүртэл авна. Үүнд иргэд маань өөрсдөө идэвхтэй оролцох хэрэгтэй шүү гэж байлаа.

“Утаа хэзээ арилах вэ?” сэдэвт өнөөдрийн хэлэлцүүлгээр энэ мэт олон асуудлыг хөндөж, ярилцсан билээ. Хэлэлцүүлгийн үр дүнгээс дараах шийдлүүд ч гарч байв. Тухайлбал,
Дашрамд дурдахад, иргэдийн 49 мянган төгрөгөөр худалдан авсан зуухыг 149 мянгаар авч, 250-280 мянгаар зарж байгаа дамын худалдааг зогсоож, арга хэмжээ авах нь зүйтэй гэдэгтэй хэлэлцүүлэгт оролцогчид санал нэгдэж байв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!