Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/07-НД НИЙТЛЭГДСЭН

Гарц уу, гацаа юу?

Зууны мэдээ
2014 оны 2 сарын 7
Зууны мэдээ
Зураг зураг
Гарц уу, гацаа юу?

Сонгинохайрхан дүүргийн нутаг Саппорогийн автобусны буудлын явган хүний гарцыг төмөр хайсаар хаажээ.

Гарцаар гарч буй иргэд хаагуур явахаа мэдэхгүй хий дэмий бухимдана. Ер нь нийслэлд иймэрхүү толгой эргүүлж, иргэдийн цаг зав, уурыг барьж байгаа хэд хэдэн гарц буйг анхааралдаа авах нь зүйтэй байх.

Гарцыг ямар учраас хаасан, мөн түүгээр тойрч гарна vy гэсэн ямар ч тэмдэг тэмдэглэгээ алга. 

Уг нь засвар хийгдэж буй газар, эсвэл гарцыг өөрчилсөн бол ойлгомжтой тайлбарласан тэмдэг тэмдэглэгээ байна гэсэн журам байдаг.

Гэтэл тийм зүйл огт үгүй бөгөөд нийслэлийн иргэдийн бухимдлыг төрүүлж байна.

Замын хөдөлгөөнд оролцож буй хүүхэд хөгшид авто ослын хохирогч болох нөхцөл бүрдэж байгааг үгүйсгэх аргагүй юм. Тиймээс энэ асуудлыг анхааралдаа авна уу. Хотын дарга аа?

Зураг